СХД-ИЙН АХМАДЫН ХОРОО, ХОРООДЫН АХМАДЫН ЗӨВЛӨЛҮҮДЭЭС
САР ШИНИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛСЭН ТУХАЙ
 
2019.02.14
 
 
           17-Ñ€ жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настан бүртээ хүрч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хуваарь, Ахмад настны судалгааг хороо бүрээр гаргаж тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, нийслэл дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГазар, холбогдох хэлтэс албад, хороодын Засаг дарга, ахмадын зөвлөлүүд хамтран ажиллаж ахмадуудыг урилгаар төвлөрсөн цэгүүдэд цуглуулах болон гэр орноор нь очиж хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийт 32 хорооны 31,150  ахмад буюу нийт ахмадын 98,8 хувь нь хамрагдсан болно.. Үүнд:
1. УИХ-ын гишүд 12,180
2. Нийслэл, дүүргийн ИХТөлөөлөгчид 6,150
3. Дүүргийн ИХ, Засаг дарга 3,000
4. ХХҮХэлтэс 5,000
5. 92 Байгууллага, аж ахуйн нэгж 4,500
6. Тус дүүрэгт оршин амьдарч байгаа 90-ээс дээш насны 320 гаруй ахмадыг хороодын Засаг дарга, ахмадын зөвлөлийн дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмад настангуудад хүндэтгэл үзүүүлэх үйл ажиллагаанд  дүүргийн ИТХын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцож дүүргийнхээ ажил байдлын талаар товч танилцуулж сар шинийн мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүлсэн болно.
 
 

 

 

Магадлан итгэмжлэгдсэн ахмадын Амралт, рашаан, сувилалд 338 ахмад хамрууллаа.