How to create simple cool paging with PHP and CSS

test 20210809


йыбйыбйыб


Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18-Ñ€ тогтоолоор анх Сонгинохайрхан дүүрэг нь Октябрын районоос тусгаарлагдан Засаг захиргааны 21 хороотой, 22.7 мянган өрхтэй, 108.1 мянган хүн амтайгаар анх байгуулагдсан ба тус хэлтэс нь Засаг даргын тамгын газрын бүтцэд “Хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс” нэртэйгээр анх байгуулагдан Цэрэндагвын Даариймаа даргатай, 12 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

 


Дүүргийн хэмжээнд Япон улсын буцалтгүй тусламжаар барьсан 5 дахь сургуулийг хүлээн авлаа. Баянголын ам буюу 22 дугаар хорооны нутагт баригдсан 123 дугаар сургуулийн нээлт өнөөдөр болсон юм. Сургуулийн нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа болон албаны бусад төлөөлөгч оролцсон.

 

Есдүгээр сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү сургуульд өмнө нь 106 болон хотын төвийн бусад сургуулиудад сурч байсан хүүхдүүд суралцаж байна. Ингэснээр өдрийн гурван ээлжээр хичээллэж байсан 106 дугаар сургууль 2 ээлжээр хэвийн хичээллэж, гэрээс хол сургуульд явдаг байсан хүүхдүүд ойр сургуультай болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд энэ сургууль нээгдсэнээр бий болж байна.

Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Монгол улсын бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-Ó©Ó©Ñ€ 104, 106, 121, 122, 123 дугаар  сургууль, 7 өргөтгөлийг манай дүүрэгт барьж бэлэглэснээр энэхүү төсөл дуусч байгааг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү энэ үеэр хэлсэн юм.


Дүүргийн Засаг даргын санаачилгаар 999 өсвөрийн шатарчин бэлтгэх зорилготой “Ирээдүйн мастерууд Сонгиноос” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хаан нүүдэл” шатрын тэмцээнийг Боловсролын хэлтсээс зохион байгууллаа. Тэмцээнд улсын 16, хувийн “Тольт”, “Номуун” сургуулийн нийт 380 сурагч оролцсон байна.

 

Тэмцээний дүн гарахад “Ирээдүй” цогцолбор нэгдүгээр байр, 12 сургууль хоёрдугаар байр, 67 дугаар сургууль гуравдугаар байр тус тус эзлэн амжилт гаргаж цом, медаль, өргөмжлөлийн эзэд болов. Эхний байр эзэлсэн “Ирээдүй” цогцолбор, Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн баг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.



< Өмнөх 1 2 ... Дараагийн > 

(Бүгд 6 мэдээ)