Баянголын аманд шинэ сургууль үүд хаалгаа нээлээ

Дүүргийн хэмжээнд Япон улсын буцалтгүй тусламжаар барьсан 5 дахь сургуулийг хүлээн авлаа. Баянголын ам буюу 22 дугаар хорооны нутагт баригдсан 123 дугаар сургуулийн нээлт өнөөдөр болсон юм. Сургуулийн нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа болон албаны бусад төлөөлөгч оролцсон.

 

Есдүгээр сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү сургуульд өмнө нь 106 болон хотын төвийн бусад сургуулиудад сурч байсан хүүхдүүд суралцаж байна. Ингэснээр өдрийн гурван ээлжээр хичээллэж байсан 106 дугаар сургууль 2 ээлжээр хэвийн хичээллэж, гэрээс хол сургуульд явдаг байсан хүүхдүүд ойр сургуультай болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд энэ сургууль нээгдсэнээр бий болж байна.

Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Монгол улсын бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-Ó©Ó©Ñ€ 104, 106, 121, 122, 123 дугаар  сургууль, 7 өргөтгөлийг манай дүүрэгт барьж бэлэглэснээр энэхүү төсөл дуусч байгааг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү энэ үеэр хэлсэн юм.