How to create simple cool paging with PHP and CSS

Үндсэн чиглэл

Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спортын хороо нь “биеийн тамир, спортын тухай” хуулийн хүрээнд нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олны дунд  биеийн  тамир, спортын  арга  хэмжээг  өргөнөөр зохион байгуулж,  бие бялдрын  чийрэгжилтийн  хөдөлгөөн өрнүүлэн, мэргэжлийн арга зүйгээр ханган,  спортын  материаллаг  баазыг бэхжүүлэх үйлсийг өрнүүлэн, дэмжин  ажиллаж ирлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн жү-до бөх, самбо бөх, чөлөөт бөх, уулын дугуй, аэробикийн баг тамирчид нь улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий багийн хэмжээнд ажиллаж байна.

Үйл ажиллагаа

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр:

Нутаг дэвсгэрийн ААНБ, хамт олны дунд эрүүл аж төрөх ёс, бие бялдрын чийрэгжилтийн түвшинг дээшлүүллэх зорилгоор байгууллага тус бүр дээр Биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчдийг томилон ажиллуулж, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж дараах ажлуудыг зохион байгуулж ирлээ.

Нутаг дэвсгэрийн иргэд, байгууллагын ажилтан албан хаагчид, сургуулийн сурагчдаас (60000 гаруй) жил бүр Бие бялдрын чийрэгжилтийн  түвшин тогтоох сорилыг авч байна. “Сорил наадам”-ыг 11 насны ангиллаар, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгийн багачуудын дунд Уран хөдөлгөөнт гимнастик, “Би чадна” буухиа тэмцээн, залуучуудын болон их дээд сургуулийн оюутнуудын дунд “Оюутны намар” спорт наадам уулзалт тэмцээн, Нутаг дэвсгэрийн байгууллага, хамт олны дунд бүх нийтийн спорт өдөрлөгийг (Нийслэлийн өдрийн, Улс тунхагласаны, Ахмадын өдрийн, Багш нарын баярын үйлчилгээний ажилтаны өдрийн, Цэргийн баярын нэрэмжит, Үндэсний спортын, Эрүүл агаар-эм, Хайрхан уулаа дээдлэе, спорт аялал, Цасны баяр зэрэг сэдэвт өдөрлөг) тогтмол зохион байгуулж байна.

Мэргэжлийн спортын чиглэлээр

Энэ үндсэн дээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хүүхдийн “Спорт наадам”-ыг жил бүр спортын 10-аас 15 төрлөөр (чөлөөт бөх, шатар, зуун буудалт даам, жүдо бөх, аэробик, уран хөдөлгөөнт гимнастик, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, хөл бөмбөг, хөнгөн атлетик, үндэсний бөх, дугуй) 2-3 насны ангиллааар зохион  байгуулж ирлээ.

“Биеийн тамир, спортын тухай” хуулийн дагуу Засаг даргын дэргэд Өсвөрийн шигшээ багийг спортын 8 төрлөөр /жүдо бөх, чөлөөт бөх, хүндийн өргөлт, дугуй, зуун буудалт даам, сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетик/ баг тамирчдыг бүрдүүлэн хот, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцуулж өнгөрсөн 20 жилийн хугацаанд 500 гаруй медаль хүртээд байна.

.Бөхийн спортын төрлийг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор “Сонгинохайрхан дэвжээ”-г 2004 онд байгуулан ажиллаж байгаа ба нийт өсвөр залуучуудын 150 гаруй тамирчид хамрагдан бэлтгэл сургуулилт хийн, тэмцээн уралдаанд оролцож байна.

 СХД-ийн Засаг даргын дэмжлэгтэйгээр БТСХ-ны дэргэд бодибилдинг, аэробек, фитнесийн “Повер фитнес” төв 2005 оноос байгуулагдан ажиллаж байгаа ба дүүргийн төр захиргааны ажилтан, оюутны сурагчидад 50 хувийн хөнгөлттэй үйлчилж байна.

Хүний нөөц

Манай Хороо нь 16 хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд нийтийн биеийн тамир хариуцсан арга зүйчид, спорт хариуцсан дасгалжуулагчид гэсэн 2 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний дотор ОУХМ мастер 6, Спортын мастер 2, зэрэгтэй тамирчид 4, төрийн одон медальтан 5, салбарын тэргүүний ажилтан давхардсан тоогоор 18 хүн байгаа бөгөөд багаар ажиллах чадвартай, өөрсдийн хариуцсан чиглэлээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг бүрэлдэхүүнтэй.

Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спортын хороо нь ажил үйлсээрээ 2005, 2006 онд улсын,  2003, 2005, 2006, 2008, 2010, 2011 онд нийслэлийн тэргүүний хамт олноороо шалгарсан ба нийслэлийн засаг даргын нэрэмжит “сорил спорт наадам”-д  2003, 2005, 2006, 2007, 2010, 2011, 2014 онуудад тэргүүний байрт шалгарсан болно.

 


Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндсэн ажлын хүрээнд өсвөр үеийг биеийн тамир, спортод дуртай болгох, тамирчдын залуу халааг бэлтгэхэд оршино.

Үндсэн чиглэл

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь “Биеийн тамир, спортын тухай” хуулийн хүрээнд нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олны дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж, бие бялдарын чийрэгжилтийн хөдөлгөөн өрнүүлэн, мэргэжлийн арга зүйгээр ханган, спортын материаллаг баазыг бэхжүүлэх үйлсийг өрнүүлэн, дэмжин ажиллаж ирлээ.

 



< Өмнөх 1 Дараагийн > 

(Бүгд 2 мэдээ)