How to create simple cool paging with PHP and CSS

Image may contain: 8 people, outdoorСонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны А/437 тоот захирамжийн хүрээнд

 

Иргэдийн спортын VII их наадам 2018 оны 08 дугаар сарын 25-с, 10 дугаар сарын 21-ныг дуустал нэг сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ жилийн иргэдийн спортын VII их наадам МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит Иргэдийн спортын анхдугаар наадамтай хамтатган зохион байгуулагдлаа.
Тус наадам нь спортын 9 төрлөөр зохион байгуулагдаж давхардсан тоогоор 91 байгууллагын 1404 иргэд хамрагдаж, шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Засаг даргын орлогч Б.Ундармаа, Засгын газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газрын спортын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа, Хийн дасгалын холбооны тэргүүн Х.Оюунбилэг, Монголын гимнастикийн холбооны гишүүн Ц.Март, Монголын гимнастикийн холбооны, Нийтийн гимнастикийн техникийн хорооны гишүүн А.Болорцэцэг, Хороодын засаг дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчид оролцлоо. Мөн Засгын газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газар иргэдийн спортын наадамд идэвхтэй оролцсон бүх хороодод спортын хэрэгслэл, материалаар урамшуулав.
Иргэдийн спортын наадмын Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт 109 оноогоор Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо
2-р байрт 111 оноогоор Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо
3-р байрт 115 оноогоор Э.Батбаяр Засаг даргатай 5-р хороо
4-р байрт 128 оноогоор Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8-р хороо
5-р хороо 210 оноогоор Д.Энхжаргал Засаг даргатай 18-р хороо тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнууллаа.

Image may contain: 7 people, including З. Энхтүвшин, Batchuluun Gantuya and Арванесдүгээр Хороо Иргэний Танхим

Image may contain: one or more people

Image may contain: 4 people, including Urjinbadam Terbish and Enkhjargal Dorjgochoo, outdoor

Image may contain: 11 people, including Jagaa Magvaan, Эрдэнэтуяа Ханджав and Soko Muna, people standing and crowd

Image may contain: 9 people, including Өндөрхангай Холбоотолгой, people standing

Image may contain: 15 people, including Tumurochir Bayarmaa, people standing


Image may contain: one or more people, sky, cloud and outdoor 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "UB-Sport-2018"

 

өдөрлөг зохион байгуулагдлаа.

Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/179 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчилах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахад оршино.

Өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмын тэмцээнд оролцогч иргэд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Биеийн тамир, спортын хамтлагын үйл ажиллагаа танилцуулсан 127 дугаар цэцэрлэгийн хамт олон болон оролцсон нийт иргэддээ БАЯРЛАЛАА.

Image may contain: one or more people, crowd, sky and outdoor

Image may contain: one or more people, basketball court and outdoor

Image may contain: one or more people, sky and outdoor

 

Image may contain: 3 people, people standingБиеийн тамир, спортын хороо нь 2018 оны ажил танилцуулах, туршлага солилцох өдрийг 2018.09.29-ны

 

өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Одбилэг болон Нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороодын дарга нар хүрэлцэн ирж бидний ажилтай танилцлаа.

"Улаанбаатар марафонд"-2018 Олон улсын гүйлтийн тэмцээнд ард иргэд, хамт олноо өргөнөөр хамруулж, идэвхтэй оролцуулсан
4-р хороо, 27-р хороо, 18-р хороо, 81-р цэцэрлэг, 91-р цэцэрлэг, 111-р цэцэрлэг, 62-р сургууль, 65-р сургууль, 67-р сургууль, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Тээвэрлэлт үйлчилгээний төв, Тохжилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНААТҮ газар зэрэг байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Мөн өсвөрийн шигшээ багын тамирчдад тамирчны үнэмлэх гардууллаа.

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, standing and indoor

Image may contain: Munkhbat Sanduijav, standing, food and indoor

Image may contain: 1 person, indoor


Image may contain: 2 people, outdoorӨнөөдөр автомашингүй өдрийг Сонгинохайрхан дүүрэг

 

зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд биеийн тамир, спортын хороо нь дугуйн шигшээ багийн үзүүлэх тоглолт, АХА тэмцээн, шилдэг биеийн тамир, спортын хамтлагийн тайлан үзүүлэлт зэрэг арга хэмжээ явагдлаа.

Image may contain: Н. Очироо, sky, motorcycle, tree and outdoor

Image may contain: 7 people, including Э. Цэнд-Очир, people sitting, chess, table and outdoor

Image may contain: 2 people

Image may contain: 3 people, outdoor

 


Image may contain: 2 people, including Bat-Ulzii Purevsuren, people playing sports and basketball court Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын VII их наадмын

 

Олс таталтын тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, эрэгтэй, эмэгтэй 19 багийн 171 тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Эрэгтэй:
1-р байрт З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хороо
2-р байрт С.Очир Засаг даргатай 6-р хороо
3-р байрт Г. Оюунчимэг Засаг даргатай 7-р хороо
Эмэгтэй:
1-р байрт Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо
2-р байрт З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хороо
3-р байрт Г. Оюунчимэг Засаг даргатай 7-р хороо

Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан баг тамирчдаа амжилт хүсье.

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

Image may contain: 4 people, basketball court and indoor

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

Image may contain: one or more people, people playing sports, basketball court and shoes

 

 



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 7 8 9 10 58 ... Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)