How to create simple cool paging with PHP and CSS

 

Жил бүр уламжлал болгон явагддаг ерөнхий боловсролын сургуулийн Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн бага, дунд насны ангилалаар 2013 оны 03 дугаар сарын 29-нд Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн зааланд боллоо.

Тэмцээнд 13 сургуулийн 465 тамирчин оролцсоноос бага насны ангилалд 1-Ñ€ байрт Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор I баг,  2-Ñ€ байрт Б.Энхтуяа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор II баг, 3-Ñ€ байрт Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-Ñ€ сургууль орсон бол багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд
 
Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль, дэд байранд Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-р сургууль, гуравдугаар байранд Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургуулийн баг тамирчид эзлэн амжилт гаргажээ. Дунд насны ангилалд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 1-р дунд сургуулийн тамирчид нэгдүгээр байр, Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 2-р дунд сургуулийн тамирчид хоёрдугаар байр, Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль гуравдугаар байрт орж багийн дүнгээр тэргүүн байранд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, дэд байранд Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль, гуравдугаар байранд Б.Хулан дасгалжуулагчтай 9-р сургууль шалгаран алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнуулжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн энэ оны Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах  тэмцээн 3-Ñ€ сарын 1-3 ны өдрүүдэд 42-Ñ€ сургуулийн спорт зааланд явагдлаа. Тэмцээнд 11 байгууллагын 512 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Дүн гарахад эмэгтэй багаас нэгдүгээр байрыг Г.Нямхорол дасгалжуулагчтай 67-Ñ€ сургууль, хоёрдугаар байрыг О.Батсайхан дасгалжуулагчтай 62-Ñ€ сургууль, гуравдугаар байрыг Р.Бат-Очир дасгалжуулагчтай 42-Ñ€ сургууль эзэлсэн бол эрэгтэй багийн дүнгээр тэргүүн байрт П.Хасга дасгалжуулагчтай 107-Ñ€ сургууль, дэд байрт С.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-Ñ€ сургууль, гуравдугаар байрт Г.Гантулга дасгалжуулагчтай 65-Ñ€ сургууль шалгарч өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. 

 

Сонгинохайрхан дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Униварсиад – III” тэмцээн энэ сарын 2-ны өдөр “Ирээдүй” цогцолбор сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

Тус тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн оюутнууд оролцож эрэгтэйчүүдээс  “Ач” дээд сургуулийн баг шилдэг нь байж түрүүлэн, хоёрдугаар байрт “Чингис СООСЭ” дээд сургууль, гуравдугаар байрт “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг тамирчид шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис СООСЭ” дээд сургуулийн баг тэргүүн байр эзэлж “Мандах”, ”Ач” дээд сургуулийн тамирчид тус тус удааллаа. 

 

Дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах “Спорт наадам 2012-2013” тэмцээнийг Биеийн тамир, спортын хороо амжилттай зохион байгууллаа. Таван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд даам, ширээний теннис, аэробик, тэшүүрийн тэмцээн багтжээ. 

“Зуун буудалт даам”-ын тэмцээн XII сургуулийн урлагийн танхимд болж, гурван насны ангиллаар нийт 72 тамирчин оролцон оюун ухаанаа уралдуулснаас О.Энхтүвшин дасгалжуулагчтай 42-Ñ€ сургуулийн баг нэгдүгээр байр, А.Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-Ñ€ сургууль удаах байр, С.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 62-Ñ€ сургууль гуравдугаар байр эзэлж медаль, мөнгөн шагнал гардлаа.
 

Өсвөрийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Ирээдүй цогцолборын II дунд сургуулийн спорт зааланд явагджээ. Нийт арван сургуулийн 80 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос багийн дүнгээр Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль түрүү байр, Наранцэцэг дасгалжуулагчтай 65-р сургууль дэд байр, Б.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-р сургуулийн тамирчид гуравдугаар байр эзлэв.

Энэ үеэр насанд хүрэгчдийн Аэробикийн  аварга шалгаруулах тэмцээн болж 13 байгууллагын 14 баг өрсөлдсөнөөс Ирээдүй цогцолбор нэгдүгээр байр, 12-Ñ€ сургууль хоёрдугаар байр, 104-Ñ€ сургууль гуравдугаар байрыг эзлэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Манай дүүргийн аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн тэшүүрийн тэмцээнээр өндөрлөсөн юм. МТХ-ын мөсөн гулгуурын талбайд болсон тус тэмцээнд арван багийн өсвөрийн 90 гаруй тамирчин оролцлоо. Байгууллагын дүнгээр Г.Жигжидсүрэн захиралтай 9-Ñ€ сургууль тэргүүн байр, Ч.Хишигмаа захиралтай 65-Ñ€ сургууль дэд байр, Д.Наранцацрал захиралтай 12-Ñ€ сургууль удаах байрыг эзлэсэн амжилт гаргалаа. 



< Өмнөх ... 1 53 54 55 56 57 58 Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)