How to create simple cool paging with PHP and CSS

Image may contain: 2 people, people on stage, people standing and outdoor 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын Уулын

 

дугуйн тэмцээн Төв аймгийн зуун мод хотноо 06 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 байгууллагын 150 залуу тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин 17-18 насанд Б.Амартүвшин, 15-16 насанд М.Амарболд нар 2 зайд уралдаж хос Алтан медаль, Б.Батбаатар, Х.Катя нар мөнгөн медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр 3-р байр эзэллээ.

Image may contain: 2 people, people standing and outdoor

Image may contain: 3 people, people standing and people playing sports

 

 


"Эвийн өргөө энхийн гүйлт-2018" галт бамбарыг 2018 оны

 

06-р сарын 08-ны өглөө Сонгинохайрхан дүүрэг хүлээн авлаа. Үүсгэн байгуулагч Шри Чинмойгийн уг энхтайвны галт бамбар БНХАУлсаас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн хавиргын боомтоор орж ирж, 6 сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор ОХУ-руу гарах болно. Уг энхтайвны гүйлтийн багийг болон галт бамбарыг дүүргийн Засаг дарга орлогч Н.Алтаншагай, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батбаяр, Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид, Сонгионйхайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны төлөөлөл хүлээн авч, үдэн гаргаж өглөө.

Image may contain: 6 people, including Monhtuul Tomorchodor, people smiling, people standing, sky and outdoor

Image may contain: one or more people, crowd, sky and outdoor

Image may contain: one or more people, people standing, sky, crowd and outdoor

Image may contain: 1 person, standing, sky and outdoor

Image may contain: one or more people, sky, crowd and outdoor

Image may contain: 15 people, including Oyun Erdene Ochirkhuu, people smiling, people standing, sky and outdoor


Image may contain: 4 peopleУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын санаачилгаар зохион байгуулагдаж

 

буй сагсан бөмбөгийн “Сонгино лиг”-ийн нээлт 2018 оны 06 дугаар сарын 02-ний өдөр дүүргийн спорт цогцолборт боллоо. Залуусын чөлөөт цагт зориулсан уг лигт хороо бүрээс нэг буюу нийт 32 баг оролцож байна.

Тэмцээнийг Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны шүүгч нар мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан, шүүн явуулж байна. Мөн энэхүү тэмцээний үеэр зөвхөн “Сонгино лиг 2018” тэмцээнд зориулан хийлгэсэн шилдэг тоглогчийн цомыг баг хамт олноо хошуучилсан тамирчид хүртлээ.
Тэмцээн 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор явагдана.

Нийт Сонгинохайрхан дүүргийнхээ “Сонгино лиг 2018” оролцож буй баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Image may contain: 10 people, including Схд Хорин Дөрөв Дүгээр Хороо, Oyunbileg Baasanjav, Tvmenolzii Tvmee, Sandagsuren Jigjidsuren and Otgontogtoh Ganbaatar, people standing and basketball court

Image may contain: one or more people, basketball court and outdoor

Image may contain: 15 people, including Баатаржав Буянтогтох, basketball court

Image may contain: 13 people, including Saturn Sanchir and Э. Гантулга, people standing, shoes and crowd

 


Image may contain: 5 people, including Suhbaatar Erdenetuya, people sittingБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн

 

тамир, спортын газраас улсын хэмжээнд зохион байгуулах" БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" сэдэвт зөвлөгөөн СХД-ийн БТСХ-нд зохион байгуулагдаж 10-н дүүргийн биеийн тамир, спортын хорооны удирдлага, нийгмийн хөгжлийн хэлтсийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн, багш дасгалжуулагч, арга зүйчид, төр болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Сургалт, зөвлөгөөн 30 гаруй сэдвийн хүрээнд зохион явагдлаа. Тодруулбал " Тамирчдын хоол тэжээл, жин хасалт, цус өтгөрөлт/ Энергийн систем ба дасгалжилт", "Допинг", "Дасгалжуулалтын төлөвлөлт, орчин үеийн чиг хандлага", " Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтий түвшингийн 2017 оны тайлан", "Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого", "Төр, төрийн бус байгууллагын харилцан уялдаа, цаашид авах арга зам" зэрэг сэдвээр явагдаж, ийнхүү " БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" улсын сургалт , зөвлөгөөн нийслэлийн бүсэд явагдаж дууслаа.
Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн Баян-Өлгий аймагт 2018.06.06-08,
Төвийн бүсийн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт 2018.06.11-13,
Хангайн бүсийн сургалт Өвөрхангай аймагт 2018.06.18-20,
Зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймагт 2018.06.18-20 тус тус зохион байгуулагдана.

Image may contain: 9 people, including Anhaa Ankhaa and Ganhaich Temuulen, people sitting

Image may contain: one or more people, crowd and indoor

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Image may contain: 12 people, including Batchuluun Chagnaadorj, Batsaikhan Yungerendorj Mgl and Turuu Lamzav, people sitting

 


Нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон

 

хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ðœ.Отгонбаяр болон холбогдох албаныхан оролцсон. Тус арга хэмжээг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан  оролцогчдод амжилт хүсээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох зорилгоор “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна” хэмээн онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дохионы бууг буудсанаар “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тамирчид гараанаас гарлаа.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд 27000, 2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцож байгаа аж. Гүйлтэд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин оролцож буйгаараа онцлог юм.

 



< Өмнөх ... 1 3 4 5 6 7 8 9 10 11 12 58 ... Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)