"МӨНГӨН УЛААНБААТАР" ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2017 оны 289 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны

 

хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, өвлийн спортын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгооор Нийслэлийн Ñ‚Ó©Ñ€, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын болон иргэдийн ”МӨНГӨН УЛААНБААТАР” цасны баярын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хандгайт”-ын Янзага зусланд амжилттай зохион байгуулагдлаа.

Цасны баяр” арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нутгийн захиргааны байгууллагууд, агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод зэрэг 200 гаруй байгууллагын 10000 гаруй ажилтан, албан хаагч, иргэд оролцож амралтынхаа өдрийг цэвэр агаарт өнгөрүүллээ.

Монгол Улсын Гавъяат тамирчин, “Рио – 2016” Зуны олимпийн ХХХI наадмын хүрэл медальт Д.Отгондалай Нийслэлийн болон дүүргийн харьяа байгууллагуудаас 2017 оны биеийн тамир, спортын үйл ажиллагаагаараа тэргүүлж эхний 5 байр эзэлсэн байгууллагын биеийн тамирын хамтлагуудын төлөөллийн хамт “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээний “Галт бамбар”-ыг барин тайзны өмнүүр гүйж Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад өглөө. Ш.Анхмаа дарга НЗДТГ-ын дарга Ðœ.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ðœ.Эрдэнэжаргал нарын хамтаар “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 22 байгууллагын 451 хүн хамрагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай болон хэлтэс албад, хороодын дарга нар оролцлоо. Спортын 3-н төрөлт /цасан дээрх бүжиг, хөгжөөнт буухиа, дартс/ тэмцээн зохион байгуулагдаж, байгууллагын нэгдсэн дүнгээр Онцгой байдлын алба ТЭРГҮҮН байр, Эрүүл мэндийн төв ДЭД байр, 2017 оны дүүргийн шилдэг биеийн тамир, спортын хамтлагаар шалгарч, зочин багаар оролцсон 91-р цэцэрлэг ГУТГААР байрт тус тус шалгарлаа.

Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагаагаа танилцуулж, хамт олны дунд эрүүл хүнс бэлтгэн үдийн цай, зоог зохион байгууллаа.

Байгууллага хамт олныхоо тав тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлж, Цасны баярын удирдамжид заагдсан үйл ажиллагааг хамгийн сайн зохион байгуулж СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 4-р байрт шалргарлаа.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Image may contain: 3 people, people standing, mountain, outdoor and nature

Image may contain: 7 people, people standing and text

Image may contain: 8 people, people smiling, people standing