СУРАГЧИД УРАН ГИМНАСТИКААР ӨРСӨЛДӨВ

Жил бүр уламжлал болгон явагддаг ерөнхий боловсролын сургуулийн Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн бага, дунд насны ангилалаар 2013 оны 03 дугаар сарын 29-нд Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн зааланд боллоо.

Тэмцээнд 13 сургуулийн 465 тамирчин оролцсоноос бага насны ангилалд 1-Ñ€ байрт Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор I баг,  2-Ñ€ байрт Б.Энхтуяа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор II баг, 3-Ñ€ байрт Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-Ñ€ сургууль орсон бол багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд
 
Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль, дэд байранд Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-р сургууль, гуравдугаар байранд Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургуулийн баг тамирчид эзлэн амжилт гаргажээ. Дунд насны ангилалд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 1-р дунд сургуулийн тамирчид нэгдүгээр байр, Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 2-р дунд сургуулийн тамирчид хоёрдугаар байр, Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль гуравдугаар байрт орж багийн дүнгээр тэргүүн байранд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, дэд байранд Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль, гуравдугаар байранд Б.Хулан дасгалжуулагчтай 9-р сургууль шалгаран алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнуулжээ.