ИРГЭДИЙН СПОРТЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны А/437 тоот захирамжийн хүрээнд

 

Иргэдийн спортын VII их наадам 2018 оны 08 дугаар сарын 25-с, 10 дугаар сарын 21-ныг дуустал нэг сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ жилийн иргэдийн спортын VII их наадам МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит Иргэдийн спортын анхдугаар наадамтай хамтатган зохион байгуулагдлаа.
Тус наадам нь спортын 9 төрлөөр зохион байгуулагдаж давхардсан тоогоор 91 байгууллагын 1404 иргэд хамрагдаж, шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Засаг даргын орлогч Б.Ундармаа, Засгын газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газрын спортын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа, Хийн дасгалын холбооны тэргүүн Х.Оюунбилэг, Монголын гимнастикийн холбооны гишүүн Ц.Март, Монголын гимнастикийн холбооны, Нийтийн гимнастикийн техникийн хорооны гишүүн А.Болорцэцэг, Хороодын засаг дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчид оролцлоо. Мөн Засгын газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газар иргэдийн спортын наадамд идэвхтэй оролцсон бүх хороодод спортын хэрэгслэл, материалаар урамшуулав.
Иргэдийн спортын наадмын Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт 109 оноогоор Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо
2-р байрт 111 оноогоор Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо
3-р байрт 115 оноогоор Э.Батбаяр Засаг даргатай 5-р хороо
4-р байрт 128 оноогоор Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8-р хороо
5-р хороо 210 оноогоор Д.Энхжаргал Засаг даргатай 18-р хороо тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнууллаа.

Image may contain: 7 people, including З. Энхтүвшин, Batchuluun Gantuya and Арванесдүгээр Хороо Иргэний Танхим

Image may contain: one or more people

Image may contain: 4 people, including Urjinbadam Terbish and Enkhjargal Dorjgochoo, outdoor

Image may contain: 11 people, including Jagaa Magvaan, Эрдэнэтуяа Ханджав and Soko Muna, people standing and crowd

Image may contain: 9 people, including Өндөрхангай Холбоотолгой, people standing

Image may contain: 15 people, including Tumurochir Bayarmaa, people standing