ӨСВӨР ҮЕИЙН ШАТАР, ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 25 жилийн ой, Монголын

 

хүүхдийн спортын VI их наадам, Сонгинохайрхан дүүргийн шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр ажилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 6-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд, 17 байгууллагын 408 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт С.Батсайхан дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль
2-р байрт Н.Уртнасан дасгалжуулагчтай 12-р сургууль
3-р байрт Д.Цэндмаа дасгалжуулагчтай 62-р сургуулийн баг тамирчид шалгарлаа.

100 буудалт даамны тэмцээн 2019 оны 03-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангилалд 14 байгууллагын 310 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт О.Энхтүвшин дасгалжуулагчтай 42-р сургууль
2-р байрт Н.Уртнасан дасгалжуулагчтай 12-р сургууль
3-р байрт Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай 107-р сургуулийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний нас тус бүрийн 1-р байрт шалгарсан тамирчид Монголын хүүхдийн спортын VI их наадамд оролцох эрхээ авлаа.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.