Хөнгөн атлетикийн өсвөр үеийн дөрвөн төрөлтийн тэмцээн болов

Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн өсвөр үеийн дөрвөн төрөлтийн тэмцээн 4-Ñ€ сарын 27-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын стадионд явагдаж 14 байгууллагын 80 тамирчин оролцлоо. Тамирчид 60 м, 800 м, уртын харайлт, бөөрөнцөг шидэлтийн төрлөөр өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт 65-Ñ€ сургуулийн сурагч Ðœ.Халиун, хоёрдугаар байрт 62-Ñ€ сургууль Б.Анужин, гуравдугаар байрт “Ирээдүй цогцолбор-1” сургуулийн сурагч Э.Энхчимэг орсон бол эрэгтэйчүүдээс “Ирээдүй цогцолбор-1” сургуулийн сурагч Б.Эрдэнэмөнх тэргүүн байр, тус сургуулийн сурагч Б.Ганхүү хоёрдугаар байр, 62-Ñ€ сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Д.Мөнхцэцэг дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор-1”, хоёрдугаар байрт Л.Төмөрбаатар дасгалжуулагчтай 65-Ñ€ сургууль, гуравдугаар байрт П.Хасгаа дасгалжуулагчтай 107-Ñ€ сургуулийн баг тамирчид шалгарч Цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.