How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэс нь Иргэний бүртгэлийн тасаг, Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн тасаг гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Иргэний бүртгэлд 7, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд 11, 32 хороонд 32 улсын бүртгэгчтэйгээр үйл ажиллагааг зохион байгуулж иргэдэд үйлчилдэг. Бүртгэлтэй холбоотой хууль эрхийн актуудыг мөрдөж УБЕГазар, НУБГазар дүүргийн ЗД-ын ТГазраас өгсөн удирдамж ,чиглэлийн дагуу дүүргийн бүртгэлийн хэлтэс нь тухайн орон нутгийн хэмжээнд иргэний бүртгэл болон, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг зохион байгуулж хэрэгжүүлэх, биелэлтийг хангах, хороодын бүртгэлийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлдэг.

Иргэний  бүртгэлийн тасаг нь дүүргийн хэмжээнд гэр бүл байдлын бүртгэл, иргэний үнэмлэх олголт,  шилжилт хөдөлгөөний бүртгэлээр иргэдэд  төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай,хүртээмжтэй үйлчлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн тасаг нь иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийг эрхлэн явуулах,эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг хөтлөх,өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаарх цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх ,эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх лавлагаа гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн бүртгэлийн үйлчилгээг хүн амд ойртуулах ил тод, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэхэд оршино.

ХЭЛТСИЙН ДЭВГҮҮЛСЭН ЗОРИЛТ

Хороодыг онлайн сүлжээнд холбох, гэр бүлийн зарим нэр төрлийн бүртгэлийг хороодод шилжүүлж, үйлчилгээг иргэдэд ойртуулах.



< Өмнөх 1 Дараагийн > 

(Бүгд 1 мэдээ)