ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦЫГ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧИГ

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл / өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо  хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн байршил, хаяг, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, бүх өмчлөгчид гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна /
  2. Хороо /баг/-ны Засаг даргаас олгосон ам бүл, хаягийн тодорхойлолт /эх хувь/
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлт /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Кадастрын зураг /эх хувь/
  5. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  1. Хашаа  байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс  дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  2. Хашаа байшин, хувийн сууцны план зураг
  3. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож, Нийслэлийн татварын албаны дансанд тушаасан баримт
  4. Мэдүүлэг бөглөнө.