How to create simple cool paging with PHP and CSS

Дүүргийн Дотоод аудитын албанаас Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн болон харъяа байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал илэрч буй зөрчлүүд, Нийслэл дэх Төрийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг цаашид гаргахгүй байх чиглэлээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 72 нягтлан бодогч оролцож санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.


Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан тус албаны албан хаагчдын дунд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт зохион бичлэгийн /эссэ/  ÑƒÑ€Ð°Ð»Ð´Ð°Ð°Ð½Ñ‹Ð³ зарласан бөгөөд уралдаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч  О.Гантулга, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ð¥.Ариунаа нар шалгарч гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан гэр ахуйн хэрэгслийн эзэд боллоо.

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/244 дугаар захирамжийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 22, 23 дугаар байрны дунд байрлах талбайд мод тарих ажилд хамт олноороо оролцлоо.

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлагаар Дотоод аудитын албаны албан хаагчид ажлын байрандаа эко орчин бүрдүүлэх зорилгоор цэцэг тарих ажлыг хамт олныхоо дунд зохион байгуулж нийт 51 цэцэгтэй боллоо. Мөн Минж төвд байрлах Захиалагчийн ажлын алба, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олонд өөрсдийн тарьж ургуулсан 9 цэцгийг танилцуулга, арчилгааны зөвлөмжийн хамт ажлын байрандаа цэцэг тарихыг уриалж бэлэглэлээ.

 

 

 


 “Нигүүлсэн хөгжил” Mонголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хамт олны холбоонд тус албаны хамт олноос сэтгэлийн хандив цуглуулж 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр ажлын байранд нь очиж бэлэг дурсгалын зүйлийн хамт гардуулж сэтгэлийн дэм өглөө.



< Өмнөх ... 1 5 6 7 8 9 10 11 12 13 14 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)