How to create simple cool paging with PHP and CSS

1. Монгол Улсын Сангийн сайдын баталсан 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газар, харъяа газруудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Гантулга, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ариунаа нар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 30 хоногт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

2. Төсвийн Ерөнхийлөн захирагчийн баталсан 2018 оны хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 10 өрхийн эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт хяналт шалгалт, дотоод аудитыг хийж гүйцэтгэнэ.


 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар захирамжийн хүрээнд "Мөнгөн Улаанбаатар" өвлийн спорт наадамд хамт олноороо оролцлоо.


Мөн албаны даргатай албаны ажилтнууд төрийн жинхэнэ албан хаагчийн 2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

2018 онд оо манай хамт олон өмнөө тавьсан зорилго зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Сонгинохайрхан дүүргээ хамтдаа хөгжүүлцгээе.

 


Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй албаны дарга Ж.Янжмаа 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

 

 

 



< Өмнөх ... 1 8 9 10 11 12 13 14 15 16 17 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)