How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 захирамж ”Их цэвэрлэгээ зохион байгуулах тухай”-ийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын алба нь 2018 оны 2дугаар сарын 10-ны өдөр Их засаг сургуулийн ажилчдын 24А байрнаас Хангай захын уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн авто зам, автомашины зогсоол явган хүний зам дагуу 50 м2 явган хүний замын цас мөсийг хүрз ломбоор цохиж, давс цацан гарсан 4 шуудай хог хаягдлыг зориулалтын хог хаягдлын цэгт хаяж их цэвэрлэгээг хийлээ.


Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн баталсан 2018 оны 2018/01 дүгээр Хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 45 цэцэрлэгийн ажилтнуудын цалин хөлсний бүрэлдэхүүнд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дүүргийн Дотоод аудитын алба, Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Шалгалт ажлын 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.


Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн баталсан Дотоод аудитын албаны 2018 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, Дотоод аудитын албаны даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд дүүргийн төрийн бус өмчийн 13 сургууль, цэцэрлэгийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 242 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт, мэргэжил аргазүйн зөвөлөгөө өгч ажиллалаа.

 

 


Дотоод аудитын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сангийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартай хамтран төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналтын нэгжийн, ажилтнуудыг хамруулан 2018 оны 1 дүгээр сарын 30,31-ний өдрүүдэд сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд тус дүүргийн 20 сургууль, 45 цэцэрлэг, 12 орон нутгийн байгууллага, 27 өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 145 дотоод хяналтын ажилтнууд хамрагдлаа.


Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчийн эрх 2 жилээр сунгагдлаа. Албаны дарга Ж.Янжмаа /Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч/, аудитор О.Гантулга /Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч/, ахлах аудитор Ш.Болормаа, аудитор Б.Ариунаа, Х.Ариунаа, М.Гүнчинсүрэн /Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч/



< Өмнөх ... 1 9 10 11 12 13 14 15 16 17 18 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)