How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын алба нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөв, санхүү эдийн засгийн хорооны гишүүд төлөөлөгчдөд 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 оны 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон дээрх      хугацааны төсвийн гүйцэтгэл тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж сонирхсон асуултанд хариулт өгч тулгамдаж буй асуудал хэрхэн шийдвэрлүүлэх талаар төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо.


1. Сангийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2015-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хугацаанд нь гүйцэтгэж, шалгалтын дүн танилцуулгыг Сангийн яаманд хүргүүлж ажиллалаа.

2. Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”, “3.1.5-д төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасны дагуу хувийн сургууль, цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь шилэн дансны цахим хуудсанд төсвөөс авсан санхүүжилтийн тайлан, мэдээг 2017 оны 1 дүгээр улирлаас эхлэн улирал бүр байршуулж байна. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-Ñ‚ “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар тус алба нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний улсын болон орон нутгийн төсвийн 159 байгуулагуудын Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.


Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 4-р сард хяналт шалгалтанд хамрагдах байгууллагууд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мэдээлэл сургалтын төв, Худалдан авах ажиллагааны алба

Тонэ, Санхум, Цэцэгхайрхан, Алтанцэгцүүхэй, Өнө-Ачит өрхийн эрүүл мэндийн төвүүд


Нийслэлийн архивын газрын 2017 оны төлөвлөгөөт шалгалтанд манай алба хамрагдаж архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх иж бүрэн хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хийсэн шалгалтанд амжилттай дүгнүүллээ.


Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн  А/137 захирамжийн дагуу Бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.

 



< Өмнөх ... 1 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)