How to create simple cool paging with PHP and CSS

Шинээр санаачлан хийж байгаа нэг бүтээлч ажлаар тус албаны хариуцан ажилладаг 30 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Хамбын 6 дугаар гудамжны хүүхдийн тоглоомын талбайн хашаа, тоглоом, саравчийг будаж тохижуулан өнгө үзэмжийг нь сайжруулж сандал, хогны савыг шинээр байршуулан, саравчны шал, орчмын хэсгийг цементлэн ойр орчмын талбайд цэцгийн мандал бий болгож нэг наст цэцгийг худалдан авч суулган өнгө үзэмжийг сайжрууллаа.

Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажилд өөрсдийн хөрөнгөөр нийт 1,989.2 мянган төгрөгийг зарцууллаа.


Улсын байцаагчийн ёс зүйн асуудлын талаар тус албаны ахлах аудитор Ш.Болормаа албаны аудиторууддаа сургалт зохион байгууллаа.


Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан тус албаны аудитор М.Гүнчинсүрэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэгээр, аудитор Х.Ариунаа Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Төрийн Залуу Түшээ цол тэмдэгээр шагнууллаа.



Тус албаны 2019 оны төлөвлөгөөт шалгалтын дагуу 3 дугаар улиралд Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГазар, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГазарт аудит хийгдэнэ.



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 7 8 9 10 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)