How to create simple cool paging with PHP and CSS
<

style="text-align: center;"> ЗӨВЛӨМЖ

Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудын

төсвийн эрх захирагч, санхүү бүртгэлийн ажилтнуудад

 

2016 оны 12 дугаар сарын 5

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албанаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хамрах хүрээний төсвийн байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан бэлтгэгдэх, Нийслэлийн Аудитын газраас гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн аудит хийгдэж байгаатай тус тус холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Төсвийн байгууллагуудын 2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийгдсэн санхүүгийн хяналт болон дотоод аудитын шалгалтаар дараахь зөрчил дутагдлууд нийтлэг илэрч байна. Үүнд:

Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд: Багш, ажилчдын амралтын цалинг бодож олгохдоо дундаж цалин хөлсөнд унааны мөнгийг оруулан тооцсон, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс, бэлэг, материалын үнийг бэлнээр төлсөн дүнгээс хувь хүний орлогын албан татвар суутган тооцоогүй,

Цэцэрлэгүүдийн хувьд: Барилгыг хүлээн авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч данс бүртгэлд тусгаагүй, цэцэрлэгийн хүнсний материалд хэсэгчилсэн тооллого хийхэд агуулахын бүртгэл хөтлөөгүй, хүнсний материалыг жигнэхэд хэрэглэж буй жин нь баталгаагүйгээс хүнс тарааж буй байгууллагын жинг хэрэглэн хүнсний материалыг хүлээж авдаг, цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаас хандив авдаг, хүнсний материалд хэсэгчилсэн тооллого хийхэд хүнсний материалын үлдэгдэл бүртгэлээс илүү тоологдох, хүүхдийн хоолонд хүнсний материалын нэр төрлийг солин хүнсэнд хэрэглэх, гэрээгээр ажил үйлчилгээ авдаг аж ахуйн нэгж, байгууллагаас хандиваар хөрөнгө хүлээн авах,

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд: Өрхийн эрүүл мэндийн төвүүд төсвөө баталж мөрдөж ажиллаагүй, төсвийн санхүүжилтийн ихэнх хувийг кассад бэлнээр авч зарцуулах, өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалдэрх зүйн үндэслэл, хуулийн заалт байхгүй, зөвхөн нөхөрлөлийн гишүүдийн  хурлын тэмдэглэлийг бүрэн хөтлөөгүй, ажилтнууддаа түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт олгохдоохөнгөлөлт эдэлсэн ажилчдын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, галлагаатай сууцанд амьдардаг болохыг нотлох баримт зэргийг санхүүгийн баримтад хавсаргаагүй, орон сууцанд амьдардаг хүнд түлээ нүүрсний хөнгөлөлт олгох,ажил гүйлгээнүүдэд анхан шатны баримтыг дутуу буюу огт бүрдүүлдэггүй, бэлэн бус зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн баримтгүйгээр хийсэн, хөрөнгө худалдаж авахдаа үндсэн хөрөнгөд орлогод авалгүй шууд зарлагадсан, өрхийн эрүүл мэндийн төвийнжолоочийн тооцооны хуудсанд нягтлан бодогч, жолооч нарын гарын үсэг, машины дугаар, жолоочийн нэр зэрэг тэмдэглэлүүд байхгүй, шатахууны анхан шатны баримт материалгүйгээр зарцуулах, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь удирдлагын албан хэрэгцээний шугамаар явахдаа хаашаа, ямар зорилготой явсан тухайгаа огт бичээгүй, орон нутагт явсан боловч тайлбар, шалтгаан, зорилго нь тодорхойгүй шатахуунзарцуулах, анхан шатны оношлогоо, шинжилгээнд шаардлагатай оношлуурт хэрэглэгдэж байгаа цаас, тест мөн зарим маягт, хэвтэх бичиг, магадлагаа, нярай хүүхдийн зөвлөмжийн болон жирэмсэн эхийн зөвлөмж ном, жирэмсэн болон амбулаторийн карт зэрэг маягтуудыг үйлчлүүлэгчид борлуулсан орлогыг бүртгэж нярав эмч тооцон сар бүр авах гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй бөгөөд кассанд орлогод аваагүй, бэлэн мөнгөний зарлагын ажил гүйлгээг гаргахдаа мөнгө хүссэн өргөдөл бичиж баримтжуулаагүй, цохолт хийсэн даргын гарын үсэг зурагдаагүй байх,

          Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудын хувьд:

Аж ахуйн нэгж, айл өрхөөс хог хаягдлын орлогыг цуглуулахдаа СХД-ийн ИТХТ-ийн 2013 оны А/73 тогтоолын дагуу хог хаягдлын орлогыг тооцож байгаа боловч хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг тарифын доод жишиг үнээр тооцож авсан, зарим аж ахуйн нэгж байгууллагаас хог хаягдлын мөнгийг огт тооцож аваагүй, хог хаягдлын хураамжийн орлогыг тухай бүр нь төвлөрүүлээгүй, данс бүртгэлд тусгаагүй,  орлогыг бүрдүүлэх талаар санаачлагатай ажиллаагүй байна.

Шилэн дансны хуулийн хүрээнд: Төсвийн байгууллагууд  шилэн дансны цахим хуудсанд санхүүгийн мэдээ шивэх явцад Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт гэсэн хэсэгт төсвийн гүйцэтгэл оруулах, тендер, худалдан авалттай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй оруулахгүй байх, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 саятөгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээнүүд  давхардах, 5 сая төгрөгөөс бага үнийн дүн бүхий гүйлгээ шивэх, бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмчхөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэрийн мэдээллийг дутуу шивэх, байгууллагын даргын тушаалыг байршуулахдаа ажилчдад олгох нэмэгдэл урамшууллын мөнгөн дүнг оруулахгүй зөвхөн олгох нэмэгдлийн хувийг байршуулах, хуулийн хугацаанд мэдээллээ оруулахгүй байх зэрэг зөрчлүүд болно.

        Дээрх зөрчил дутагдлаас үзэхэд Монгол улсын Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, 2015 оны 501 дүгээр тогтоол, Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаал зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй байна.

Цаашид дээрх зөрчлүүдийг дахин давтан гаргахгүй байхад санаачлагатай, хянамгай хандан  2017 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж  нь зүйтэй байна. ЗӨВЛӨХ НЬ:

       Нэг. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу дотоод хяналтын журмыг мөрдөж төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах, байгууллагын дотоод хяналтын нэгж, ажилтнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх

Хоёр. Монгол улсын Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллахҮүнд:

1.    Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг анхан шатны баримт материалыг үндэслэн үнэн зөв, бодиттой, иж бүрэн хөтлөх

2.    Бэлэн мөнгөний гүйлгээний буюу жижиг мөнгөн сангийн тайлан нь анхан шатны баримт болох өөрийн байгууллагын нэр, регистрийн дугаар бүхий Е баримтаар баталгаажсан байх

3.    Үндсэн хөрөнгө, бараа материалыг худалдан авсан тухай бүр данс бүртгэлд тусгах

4.    Ажилтнуудын ээлжийн амралтын цалинг үнэн зөв тооцоолон бодож олгох

5.    Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс, бэлэг, бараа материалын үнийг бэлнээр төлөхдөө хувь хүний орлогын албан татварыг суутган тооцож төсөвт шилжүүлэх

6.    Өрхийн эрүүл мэндийн төвүүд тухайн жилийн төсвийг нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэн батлуулж мөрдөн ажиллах

7.    Тээвэр шатахууны тооцоог бодохдоо жолоочийн тооцооны хуудсыг холбогдох журмын дагуу иж бүрэн хөтлүүлж хэвших

8.    Хүүхдийн хоол, хүнсний материалын зарцуулалтанд онцгой анхаарч дотоод хяналтыг сайжруулах

9.    Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаас хандив авахыг тэвчих, санамсаргүй алдаанаас зайлсхийх

10.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа холбогдох журмыг чанд мөрдөн ажиллах

11.  Архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу удирдлагын тушаал, шийдвэр, баримт, бичгийг боловсруулах

12.  Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн  орлогыг жигд ханган биелүүлэх

Гурав. “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Үүнд: 

       1. Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт гэсэн хэсэгт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн сардаа багтаан өөрчлөлтийг тайлбарын хамт оруулах, өөрчлөлт ороогүй тохиолдолд үгүй гэж тэмдэглэх

2.Тендер, худалдан авалттай холбоотой мэдээлэл гэсэн хэсэгт нийт оролцогчийн тоо, шалгарсан оролцогчийн тоог заавал мэдээлэх

3.Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 саятөгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээнүүдийг  давхардуулахгүй байх

      4. 5 сая төгрөгөөс бага үнийн дүн бүхий гүйлгээг шивэхдээ тайлбар бичих

5.Бонд, зээл, өрийнбичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч өрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэрийн мэдээлэл гэсэн хэсэгт шийдвэр болон мэдээлсэн шийдвэрийн мөнгөн дүнг заавал бичих

6. Хуулийн хугацаанд мэдээллээ бүрэн оруулж байх зэрэг эдгээр болно.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ДОТООД  АУДИТЫН АЛБАНЫ

    ДАРГА                                            Ж.ЯНЖМАА


<

>  

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС "ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР" УДИРДАМЖИЙН ХҮРЭЭНД

ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

 

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжилт

1

Эрүүл ажлын байр болох талаар төлөвлөгөө боловсруулан холбогдох тушаал шийдвэрийг гаргах

Албаны даргын шийдвэрээр "Эрүүл ажлын байр"   удирдамжийн хүрээнд 9 заалт бүхий хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажилласан.

2

Ажилчдад "Эрүүл ажлын байр " сургалтуудыг зохион байгуулах, гарын авлагатай болох

"Эрүүл ажлын байр" сургалтуудын хүрээнд "Ажлын байрны стресс түүнээс урьдчилан сэргийлэх нь" сургалтыг аудитор Г.Энхзул албаны ажилтнуудад  зохион байгууллаа.

3

Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах

Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэлд албан бичгээр  хүсэлт гарган албаны бүх ажилтануудыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан өөрийн эрүүл мэндийн байдал цаашид хэрхэн хамгаалах, эрт оношлогдох нөхцлүүд бүрдсэн байна.

4

Удирдамжийн хүрээнд албан хаагчдын дунд "Эрүүл ажлын байр-Эрүүл мэнд" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлах

Байгууллагын удирдлагын санаачлагаар "Эрүүл ажлын байр-эрүүл мэнд" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд албаны 6 ажилтан оролцож өөрийн санал бодлыг тусгасан эссэг бичиж байгууллагын удирдлагад танилцуулан шилдэг эссэг шалгаруулсан.

5

Ажилтан бүр компьютерийн өмнө кактус цэцэгтэй болох хөдөлгөөн өрнүүлэх

Ажилтан бүрийн өмнө ажлын ширээн дээр мөнхрөө,  кактус цэцэгтэй болж  компьютерийн туяанаас хамгаалагдсан.

6

Эрүүл хооллолтын талаар мэдлэг хандлага дадалтай болж зөв хооллож хэвших

"Эрүүл ажлын байр" сургалтуудын хүрээнд "Эрүүл хооллолтын үр нөлөө " сургалтыг аудитор Х.Ариунаа албаны ажилтнуудад  зохион байгууллаа.

7

Ажлын байрны дасгал хийх нөхцөл боломжоор хангах

Ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж хэвших, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх урьдчилан сэргийлэхийн тулд ажлын байранд хийх 10 дасгалын заавар хананд байршуулан дасгалыг хийж хэвшээд байна.

8

Эрүүл ажлын байр тайлангаа цахим хуудсаараа дамжуулан нийтэд сурталчилах

Эрүүл ажлын байр" удирдамжийн хүрээнд хийсэн ажлын тайлангийн явцын тайланг 2016.09.23-ны өдөр дүүргийн ЗДТГазарт хүргүүлсэн ба хийсэн   ажлын тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна.

9

Даралтны аппарат, эмийн сантай болох

Эм, эмийн санг нийт 10-20,0 мянган төгрөгөөр худалдан авч албаны эмийн сангийн буланд байршууллаа.

 

                                                                        ДОТООД АУДИТЫН АЛБА


<

> Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэг, сургуулиудын төсвөөс авсан хувьсах зардлын санхүүжилтын гүйцэтгэлд санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байна.


<

> Санхүү бүртгэлийн ажилтанууддаа Санхүүчдийн баярын мэндийг хүргэе.


http://shd.mn/shim/images/back-dotood-audit-shd.jpgСа

Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагчдын нэрс

 



< Өмнөх ... 1 15 16 17 18 19 20 21 22 ... Дараагийн > 

(Бүгд 108 мэдээ)