How to create simple cool paging with PHP and CSS

Албаны даргын баталсан 2019 оны №У-2019/05 дугаар удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 38, 99, 101, 104, 105, 106, 107, 111 дүгээр цэцэрлэгүүдийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөт аудитыг хийж гүйцэтгэнэ.


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2019 оны №03/68 дугаар албан хүсэлтийн дагуу Засаг даргын Тамгын газрын 2018 оны санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн үлдэгдэл, хөрөнгийн эзэмшилт, ашиглалтын байдалд аудит хийгдэж байна. 


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Сандагсүрэнгийн баталсан тус албаны 2019 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу албаны даргын У-2019/02 дугаар удирдамжийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Буянт манал ӨЭМТ, 2 дугаар хорооны Анан ӨЭМТ, 16 дугаар хорооны Энх-ачит ӨЭМТ, 22 дугаар хорооны Эхэн босго ӨЭМТ, 26 дугаар хорооны Эхэн босго ӨЭМТ-үүдэд шалгалт хийгдэж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын 5.1-д заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг эрт зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, гамшгийн үед аюулгүйн талбайд шилжин байрших сургалт дадлага сургуулийг орон даяар 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус албаны албан хаагчид нь тус бүрийн үүргэвчийн бэлэн байдлыг хангаж зарлан мэдээлэх дуут дохио дуугармагц ажлын байрнаас гарч ажлын байрны гадаа талбайд жагсаж бэлэн байдлыг хангалаа.


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилсан "Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн" төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд байгуулсан Номын сан-д  манай хамт олон 26 ширхэг номыг хандивлалаа.



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 7 8 9 10 22 ... Дараагийн > 

(Бүгд 106 мэдээ)