How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/164 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос "Улаанбаатар марафонд нэгдэцгээе" олон улсын гүйлтийн цомыг хүлээн авч зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Дээрхи цомыг аялуулах хугацаанд хамт олноороо явган аялал зохион байгууллаа.

“Улаанбаатар марафон -2019"-д нэгдэцгээе.


Тус албаны 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудын санхүү, бүртгэлийн ажилтнуудад зориулан Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл хэрхэн байршуулах талаар сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 61 хүн хамрагдлаа. 


Албаны даргын баталсан 2019 оны №У-2019/05 дугаар удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 38, 99, 101, 104, 105, 106, 107, 111 дүгээр цэцэрлэгүүдийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөт аудитыг хийж гүйцэтгэнэ.


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2019 оны â„–03/68 дугаар албан хүсэлтийн дагуу Засаг даргын Тамгын газрын 2018 оны санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн үлдэгдэл, хөрөнгийн эзэмшилт, ашиглалтын байдалд аудит хийгдэж байна. 


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Сандагсүрэнгийн баталсан тус албаны 2019 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу албаны даргын У-2019/02 дугаар удирдамжийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Буянт манал ӨЭМТ, 2 дугаар хорооны Анан ӨЭМТ, 16 дугаар хорооны Энх-ачит ӨЭМТ, 22 дугаар хорооны Эхэн босго ӨЭМТ, 26 дугаар хорооны Эхэн босго ӨЭМТ-үүдэд шалгалт хийгдэж байна.



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 7 8 9 10 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)