How to create simple cool paging with PHP and CSS

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын 5.1-д заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг эрт зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, гамшгийн үед аюулгүйн талбайд шилжин байрших сургалт дадлага сургуулийг орон даяар 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус албаны албан хаагчид нь тус бүрийн үүргэвчийн бэлэн байдлыг хангаж зарлан мэдээлэх дуут дохио дуугармагц ажлын байрнаас гарч ажлын байрны гадаа талбайд жагсаж бэлэн байдлыг хангалаа.


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилсан "Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн" төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15-Ñ€ хороонд байгуулсан Номын сан-д  Ð¼Ð°Ð½Ð°Ð¹ хамт олон 26 ширхэг номыг хандивлалаа.


Ирж байгаа урвуулагч хэмээх шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг нийт Сонгинохайрханчууддаа болон дүүргээрээ овоглосон албан хаагчиддаа хүсэн ерөөе.


Монгол Улсын Сангийн сайдын баталсан 2019 оны1 дүгээр сарын 2-ны өдрийн удирдамж, Дотоод аудитын албаны даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн баталсан № У-2019/01 дүгээр удирдамжийн дагуу тус албаны 6 аудитор Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна.

 


Тус албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, аудитор О.Гантулга өндөр насны тэтгэвэрт гарч хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан ахмад настандаа гарын бэлэг гардуулж  өглөө. Гантулга ахдаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Урт насалж удаан жаргаарай.



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 7 8 9 10 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)