How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсвийн зарим байгууллагуудад төлөвлөгөөт явцын аудитыг Дотоод аудитын албаны даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн У-2018/08 дугаар удирдамжийн хүрээнд  Дүүргийн 48, 110 дугаар цэцэрлэг, Албан бус насан туршийн боловсролын төв, 107 дугаар сургууль, Гурван цүүр өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны эхний хагас жилийн байдлаарх санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийж гүйцэтгэлээ.




Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг ойртуулах, ажлын цагаар авч амжихгүй байгаа үйлчилгээгээ ажилдаа явах замдаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлагаар зохион байгуулагдсан “Өглөөний гудамж” өдөрлөгт манай хамт олон оролцож нийт 80 орчим иргэдэд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай, шилэн дансны гарын авлага, мэдээ мэдээлэл болон зөвөлгөө өглөө.

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 03/1581 дүгээр албан бичгээр өгөгдсөн “Өгөөмөр өдөр” өдөрлөгт оролцох тухай үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний Бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд зохион байгуулж өөрт хэрэглэхгүй байгаа хувцас, гутал, цүнх, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, гоймон, масло, хатаасан мөөг, хоол амтлагч, ахуйн хэрэглээний бараа /оо, бээлий/ майонезны сав зэргийг барааг авч ирж хэрэгцээтэй байгаа хүмүүст нь үнэ төлбөргүй өглөө.

 



< Өмнөх ... 1 4 5 6 7 8 9 10 11 12 13 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)