Хяналт шалгалт, дотоод аудитын талаар

1. Монгол Улсын Сангийн сайдын баталсан 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газар, харъяа газруудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Гантулга, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ариунаа нар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 30 хоногт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

2. Төсвийн Ерөнхийлөн захирагчийн баталсан 2018 оны хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 10 өрхийн эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт хяналт шалгалт, дотоод аудитыг хийж гүйцэтгэнэ.