Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Дотоод аудитын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын дотоод хяналтын нэгж нь үйл ажиллагааг хамт олондоо сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийг нийт 85 байгууллага дотоод хяналт шалгалтын чиглэлээр хамт олон, эцэг эхчүүдэд зохион байгуулж ажилласан бөгөөд нийт 11700 хүнийг хамрууллаа.