Эко орчин орчин бүрдүүллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлагаар Дотоод аудитын албаны албан хаагчид ажлын байрандаа эко орчин бүрдүүлэх зорилгоор цэцэг тарих ажлыг хамт олныхоо дунд зохион байгуулж нийт 51 цэцэгтэй боллоо. Мөн Минж төвд байрлах Захиалагчийн ажлын алба, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олонд өөрсдийн тарьж ургуулсан 9 цэцгийг танилцуулга, арчилгааны зөвлөмжийн хамт ажлын байрандаа цэцэг тарихыг уриалж бэлэглэлээ.