Өгөөмөр өдөр өдөрлөгт оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 03/1581 дүгээр албан бичгээр өгөгдсөн “Өгөөмөр өдөр” өдөрлөгт оролцох тухай үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний Бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд зохион байгуулж өөрт хэрэглэхгүй байгаа хувцас, гутал, цүнх, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, гоймон, масло, хатаасан мөөг, хоол амтлагч, ахуйн хэрэглээний бараа /оо, бээлий/ майонезны сав зэргийг барааг авч ирж хэрэгцээтэй байгаа хүмүүст нь үнэ төлбөргүй өглөө.