Дотоод хяналтын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Албаны 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудын дотоод хяналтын нэгжийн ажилтнуудад зориулсан сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж  сургалтанд Өнөр, Баянхошуу, Толгойт, Төвийн бүсийн 64 ажилтан хамрагдлаа.