ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙГДСЭН АУДИТ

Эрх зүйн үндэслэл:  ÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д:  “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, Ó©Ñ€, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.” гэж заасан байна.

 ÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» улсын Засгийн газрын 2012 оны 129 тоот тогтоолоор “Дотоод аудитын дүрэм”-ийг батлан гаргасан байна.

Дээр дурьдсан хууль, тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/682 тоот захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 тоот захирамжаар Дотоод аудитын алба нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан энэ бүтцээрээ 2 жил ажилласан байна.

       Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоолын дагуу санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжихэд Сангийн яамнаас 2 санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч хуваарилагдан ирж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/140 тоот захирамжаар Дотоод аудитын албаны орон тоог шинээр баталж нийт 7 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. 

Дотоод аудитын алба нь Монгол улсын “Төсвийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасанчлан: ”Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.” гэж заасны дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудыг хамруулан үйл ажиллагаа явуулж байна.

Дотоод аудитын албаны одоогийн бүтэц, орон тооны талаар:

д/д

Албан тушаал

Зэрэглэл

Ажиллагсдын тоо

1

Албаны дарга

ТЗ-7

1

2

Ахлах аудитор

ТЗ-5

1

3

Аудитор

ТЗ-4

4

4

Хууль эрх зүйн мэргэжилтэн

ТЗ-4

1

5

Бүгд

 

7

Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт  Ñ‚авих, төсвийн хөрөнгө, Ó©Ñ€ төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт,  Ð·Ó©Ð²Ð»Ó©Ð¼Ð¶ гаргах,  ÑÑ€ÑÐ´Ð»Ð¸Ð¹Ð½ удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийг бодит мэдээллээр хангах зорилт тавин ажиллаж байна.

Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнана.

“Дотоод аудитын дүрэм”-ийн 4.2-Ñ‚ зааснаар Дотоод аудитын нэгж нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяанд ажиллаж зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчид ажлаа тайлагнан ажиллаж байна.

Төсөвт байгууллагуудад хийгдсэн аудитын талаар:

       Дотоод аудитын алба нь 2015 оны эхний 9 сард23 байгууллагад санхүүгийн аудит хийгээд байна. Аудитад хамрагдсан 23 байгууллагаас 15 байгууллагаднь санхүүгийн зөрчил илэрлээ. 

Аудит хийх бүрт байгууллага тус бүрт танилцуулга бичин дүнг төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж ажилласан.  

Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлсэн асуудлын талаар:

Дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ болон тээвэрлэлтийн асуудал хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа 3 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан.

Шуурхай зөвлөгөөнд оруулж хэлэлцүүлсэн асуудлын талаар:

Дүүргийн хариуцлагатай ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд 2015 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан танилцулсан.

Төлөвлөгөөнөөс гадуур хийгдсэн ажил:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Р.Давга-ын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нөөц сангаас зарцуулсан шатахууны 2012-2014 оны судалгааг гарган хүргүүлсэн.  

Бусад ажлын талаар:

1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж нийт албан хаагчдаар хэлэлцүүлэн албаны даргын тушаалаар албажуулан ажиллаа.

2.  Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх тухай албаны даргын тушаал гарган төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа бүрэн биелүүлж улсын архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгтамжилттай бэлтгэн оролцож 85 оноо авлаа. Энэ ажлын хүрээнд албаны архивыг байгуулж архивын дүрмийг боловсруулан Баримт бичиг нягтлан шалгах комиссыг байгуулан дүрмийг баталж ажиллаа. 

3. Дотоод аудитын албаны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар төслийг бэлтгэн ажиллаж байна.