ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ТҮҮНИЙ ЯВЦ БАЙДЛЫН МЭДЭЭ

      “Шилэн дансны тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-Ñ‚ “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар манай алба шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

       Тус алба нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагууд тухайн жилийн төсөв, сар, улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулсан эсэхэд хяналт тавьлаа. Шилэн дансанд мэдээлэл байршуулахаар хуульд заагдсан орон нутгийн төсвийн 10, сургууль 17, цэцэрлэг 39, өрхийн эрүүл мэндийн төв 27, биеийн тамир, соёлын үйлчилгээний 2, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 3,салбар яамдаас шууд санхүүждэг дүүргийн төрийн байгууллагууд 12, нийт 110 байгууллага, субьект байна. Дээрх 110 байгууллагаас 01-Ñ€ сард 39 байгууллага, 02-Ñ€ сард 8 байгууллага, 03-Ñ€ сард 6 байгууллага, 04-Ñ€ сард 6 байгууллага, 05-Ñ€ сард 12 байгууллага, 06-Ñ€ сард 16 байгууллага, 07-Ñ€ сард 22 байгууллага, 08-Ñ€ сард 5 байгууллага, 09-Ñ€ сард 9 байгууллага сарын бүрийн мэдээг шилэн дансны цахим хуудсанд хуулийн хугацаанаас хоцорч байршуулсан байна.

       Шилэн дансны тухай хуулинд зааснаар жилийн эцсийн санхүүгийн тайланг 04 дүгээр сарын 25-ны дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны дотор шилэн дансанд байршуулна. 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг  98 байгууллага шилэн дансанд байршуулсан, 12 байгууллага байршуулаагүй байна. 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг 52 байгууллага байршуулсан, 58 байгууллага байршуулаагүй байна.

       Шилэн дансны тухай хуулинд зааснаар дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны дотор шилэн дансанд байршуулна. Дээрх 110 байгууллагаас 4 байгууллага 2016 оны төсвийн төслийг байршуулсан, бусад байгууллагууд хуулийн хугацаанд байршуулаагүй байна.

       Шилэн дансны тухай хуулинд Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны дотор, аудитын тайлан дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор байршуулахаар заасан байна. Уг аудитын дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шилэн дансанд байршуулаагүй байна.

       Шилэн дансны цахим сайтад 5 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын мөнгөн гүйлгээг долоо хоногийн дотор байршуулахаар заасны дагуу 2015 оны эхний 9 сарын байдлаар 63 байгууллага 29,624.6 сая төгрөгийн гүйлгээг шивсэн байна.

       Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээ тайланг Сангийн яаманд улирал бүр, Нийслэлийн Дотоод аудитын албанд сар болон улирал бүр, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд улирал бүр хүргүүлж байна.