МЭДЭЭ

1. Сангийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2015-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хугацаанд нь гүйцэтгэж, шалгалтын дүн танилцуулгыг Сангийн яаманд хүргүүлж ажиллалаа.

2. Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”, “3.1.5-д төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасны дагуу хувийн сургууль, цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь шилэн дансны цахим хуудсанд төсвөөс авсан санхүүжилтийн тайлан, мэдээг 2017 оны 1 дүгээр улирлаас эхлэн улирал бүр байршуулж байна. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-Ñ‚ “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар тус алба нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний улсын болон орон нутгийн төсвийн 159 байгуулагуудын Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.