Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригт 9:00-18:00
Пүрэв гаригт гадуур ажилтай

Харилцах утас: 70003157

Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, түмэн олондоо шударга үйлчлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Мөн Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн бодлого болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

АЛБАНЫ ЗОРИЛГО

Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шударга, түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Тус алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, хуулиар олгогдсон эрх үүрийг хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын харилцааны талаар үйлчилгээ үзүүлэх, гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн хугацаа сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүчингүй болгох, газрын зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх, газар зохион байгуулалт хийх, 
  2. Газрын кадастрын мэдээллийн санд шинээр зураг оруулах, өөрчлөлт хийх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын кадастрын зурган мэдээллээр үйлчлэх, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх, мэдээ тайлан, судалгаа гаргах, нэгтгэх, газрын нэгдмэл сангийн тайлан, газрын улсын бүртгэл хөтлөх, тоолох, тайлагнах,
  3. Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2017 оны мөрийн хөтөлбөр, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны А/07 тогтоолыг удирдлага болгон 2017 оны газрын төлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан 3 тэрбум газрын төлбөрийг хураан барагдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх,
  4. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль, болон “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 мөрийн хөтөлбөр, 2017 оны нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлүүлэх ажлыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх,
  5. Монгол Улсын Архивын тухай хууль, Үндэсний архивын газрын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн зааварыг мөрдлөг болгон албаны бичиг хэргийг стандартын дагуу архивлах, иргэн, аж ахуйн нэгж байгууллага архивийн лавлагаа гаргах,
  6. Санхүү бүртгэлийн стандарт бүхий мэдээллээр ханган, санхүүгийн үйл ажиллагааг жигд ханган ажиллах,
  7. Дээд байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай биелүүлж тайлагнаж ажиллах, цаг үеийн ажилд идэвхитэй оролцож байна.

Холбоос

Зохиогчийн эрх ©2018 Сонгинохайрхан дүүргийн газрын алба