Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригт 9:00-18:00
Пүрэв гаригт гадуур ажилтай

Харилцах утас: 70003157

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийнэзэмшлийн зам талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэний төмөр бетон хашааг Нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран тухайн зөрчил гарсан газрыг албадан чөлөөлж Монголын үндэсний телевизэд ярилцлага өгч ажлаа танилцуулсан.  

Орон сууцны 17, 18, 19 дүгээр  хороодод явган хүний зам талбай хааж байршуулсан 11хашаа хайсыг буулган явган хүний орц гарцыг нээсэн.

Орон сууцны 12, 15, 18, 19 дүгээр хороодод зөвшөөрөлгүй өргөтгөл хийгдсэн 4 барилгыг буулгаж зөрчил арилгасан.

Гэр хорооллын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хашаа сунгаж гудамж талбай болон орц гарцыг хаасан газруудыг хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулсан.

Сонгинохайрхан дүүргийн 23  дугээр хороо  Хангайн 11 дүгээр гудамж хааж зөвшөөрөлгүй барьсан гэрийг Дүүргийн засаг даргын газар албадан чөлөөлөх тухай захирамжийн дагуу буулгаж чөлөөлсөн.

22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн  барьсан 8 хашаа, Тахилтын сургуулийн хойно болон баруун энгэрт барьсан 23 хашаа, Аэродинамикийн /нисэхийн агаарын хамгаалалтын бүс/ бүсэд Цагдаа толгой орчимд зоосон 35 шон, 30 дугуйгтус тус албадан чөлөөлсөн.

21 дүгээр хороонд Согоотын амыг бүхэлд нь хашаалсан байсныг буулгав.

 

6.2. Албаны даргаас баталсан хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу мэргэжилтнүүд зөрчлийг тухай бүрт нь арилгаж ажилласан. 

Нийслэлийн шуурхай албаны 310005, Нийслэлийн газрын албаны 325209 дугаарын утаснаас 56 удаагийн газрын зөрчлийн дуудлага ирсэн байна. 

Албаны даргаас баталсан сар бүрийн хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу мэргэжилтнүүд гарсан зөрчил маргааныг тухай бүрд нь газар дээр нь очиж шалган,шийдвэрлэн ажиллаж,зөрчил, маргаан шийдвэрлэлтийн талаар нийслэлийн шуурхай алба, газрын алба болон холбогдох байгууллагуудад цаг алдалгүй тогтмол  мэдээллэж ажилласан.

19 дүгээр хороонд зөвшөөрөлгүй хийгдэж буй өргөтгөлийн ажлыг зогсоож  буулгаж чөлөөлсөн. 

19 дүгээр хороо 62 дугаар сургуулийн хойно байршилтай ухсан нүхэнд бохирын хоолой задарч бохирын ус тунасан байсныг шороо асгаж бөглөв.

 

6.3. Бүтээн байгуулалтын ажлаар хийсэн газар чөлөөлөлт

19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн яамны захиалга“Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хөрөнгө оруулалтаар дүүргийн “Жишиг эмнэлэг“-ийн ажил эхлэх болсонтой холбогдуулан эмнэлгийн барилгажих хэсгийн талбайд зөвшөөрөлгүй буусан 3 айл, 16 чингэлэг, тоосгон гаражийн эздэд газар чөлөөлөх хугацаат шаардлага 5 удаа буюу 95 шаардах хуудсыг өгсөн. Дүүргийн Засаг даргын  2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  А/193 тоот “Газар албадан чөлөөлөх тухай “ захирамжийн дагуу 12 чингэлэг 3 шавран гаражийг буулган, 3 өрхийн газрын байршлыг шилжүүлэн байршуулж газрыгчөлөөлсөн.   

26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгажих талбайд зөвшөөрөлгүй буусан 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлж газрын асуудлыг шийдвэрлэсэн

18 дугаар хороо Үйлдвэрчний  эвлэлийн гудамжнаас Мах импекс  хүртлэх  0.6 км авто замын трассын нөлөөлөлд 7-н нэгж талбар, зөвшөөрөлгүй барьсан 3-н хашаа өртсөн. Эзэмших эрхийн гэрчилгээтэй трассын нөлөөлөлд өртсөн 7-н нэгж талбарыг  зурагт өөрчлөлт оруулан зохион байгуулалт хийж, зөвшөөрөлгүй барьсан 3-н хашааг Газрын тухайн хуулийн дагуу албадан чөлөөлж газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж дууссан.

Нарангийн уулзвараас Орбитын зам хүртэлх 1,47км авто замынтрасст   Авто замын газраас ирүүлсэн  анхны трассын зургаар 29-н нэгж талбар  өртсөн. Суурин судалгаагаар трассын нөлөөлөлийн багасгах боломжийг судлан  тухайн трассд 12 иргэний өмчлөлийн газар, 2 аж ахуй эзэмшил,  нийт 14 нэгж талбарт чөлөөлөлт  хийсэн. 

29 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын арын замаас үйлдвэрчний эвлэлийн гудамжруу Москва хорооллын араар холбох шинэ замын трасст өртсөн иргэн Д.Нинжмаагийн газар эзэмших эрхийн байршилыг өөрчилж шийдвэрлэсэн.

СХД-ийн 22 дугаар хороо Хилчин хэсэгт хийгдсэн Нарангийн үерийн хамгаалалтын далангийн трасст өртсөн 7 нэгж талбарыг Газар чөлөөлөх хэлтэстэй хамтран газар чөлөөлөх арга хэмжээ авч 7 иргэнд тахилтын аманд шинээр газар эзэшүүлэх эрхийг дүүргийн Засаг даргын 2017 оны А/556 дугаар захирамжаар шийдвэрлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртлэх 3.6 км замын трасст өртсөн 19,27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 ш түц, 2 ш шавар павильон, төмөр хашаа 1, тоосгон хашаа 1 буулгаж газар чөлөөлөх арга хэмжээ авсан. 

Холбоос

Зохиогчийн эрх ©2018 Сонгинохайрхан дүүргийн газрын алба