Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 10 жилийн ойн хүрээнд салбарын нийт хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагаа, идэвх санаачилгыг дээшлүүлэх биеийн тамир, спортын үйл ажиллагаа идэвхжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, дадал болгох зорилгоор зохион байгуулсан спортын 4 төрөлт тэмцээнд (Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний тенис, Буухиа) Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны алба, 21 аймгийн Худалдан авах ажиллагааны албаны албан хаагчид 10 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөн 2 өдрийн турш амжилттай оролцлоо. 

Худалдан авах ажиллагааны албаны хамт олон та бүрэндээ 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.