Сонгинохайрхан дүүргийн иргэдийг Худалдан Авах Ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд хамрууллаа

Сонгинохайрхан дүүргийн ХАААлбанаас Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 заасныг үндэслэн дүүргийн иргэдийг Худалдан Авах Ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд хамрууллаа. Сургалтанд дүүргийнхээ 32 хорооны иргэдээс 38 иргэнийг хамруулсан бөгөөд сургалт хоёр ээлжээр хичээллэж 2014 оны 1 сарын 6 – аас 2014 оны 1 сарын 11 хүртэл үргэлжлэх юм.