How to create simple cool paging with PHP and CSS
Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ, 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар хамтран “Бүтээлч бол ГОЁ” ардын урлаг, гар урлаачдын нэгдсэн арга хэмжээг “Сүхбаатарын талбай”-д 2023 оны 06 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн Азийн хотуудын Ардын урлагийн наадамд 20 гаруй орны 160 уран бүтээлч биечлэн, 120 уран бүтээлч цахимаар оролцож байгаа нь онцлогтой бөгөөд энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 40 жижиг дунд үйлдвэрлэгчид арьсан эдлэл, гар урлал, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулан оролцлоо.

 



Нийслэлийн Засаг Даргын тамгын газар (НЗДТГ), Азийн хөгжлийн банк (АХБ), Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй техникийн туслалцааны "Ковид-19 цар тахлын үед УБ хотын гэр хорооллын БЖДҮ эрхлэгчдийг дэмжих нь" төслийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авах үр шим хүртэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлэх гэж байна.

Хэрэв та төслийн зорилтот хороод болох Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40-р хороонд оршин суудаг эсвэл эдгээр хороодын аль нэгт бичил, жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг бол дэмжлэгт хамрагдах сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм.

**Шаардлага:** Доорх холбоосоор орж асуумжийг бөглөн дагалдах материалуудыг хавсаргаж contact@bodhifinance.com хаягаар ирүүлнэ үү.

Асуумжийн холбоос:

https://forms.gle/6pfa7ydhnVAyz23x7

Хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 15 дотор

Хэрэв танд асуух зүйл байвал **88610011** дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

Танд амжилт хүсье!


Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТөвүүд хамтран “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний эхний өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр соёлын өвийг уламжлуулан түгээгч ЖДҮҮ эрхлэгчид “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж”, “ЖДҮҮ-ний салбарт соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх шийдэл”, “ЖДҮҮ-ний салбарыг соёлын аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломж” гэсэн гурван сэдвээр тавигдсан илтгэлүүдтэй танилцаж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Удаах өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй соёлын өвийг түгээгч уран бүтээлчдийн түүх соёлын дурсгал болох бүтээлүүд дэлгэгдсэн нээлттэй үзэсгэлэн болсноос гадна Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хүрэлцэн ирж нийслэлийн Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Идэвхтэй оролцсон Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартаа баярлалаа.


Дэлхий даяар 65 улсад, нийт 430 гаруй салбар нэгжтэй Япон улсын HIS аялалын компани нь Монгол Улсад HIS MONGOLIA нэртэй салбар компаниа байгуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

HIS MONGOLIA компани нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн салбар нэгжүүдийнхээ давуу талыг ашиглан Японы зах зээлд хандсан олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос авах боломжтой цахим худалдааг хийхээр болсон.

Тус ажлын хүрээнд бий болсон FROM THE WORLD худалдааны цахим орон зайнд эхний ээлжинд 63 улсын бараа бүтээгдэхүүн байрших бөгөөд Монгол Улсыг төлөөлж Таны үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн байх боломжтойгоос гадна Таны үйлдвэрээс нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааг тус компанийн Монгол дахь салбар хариуцан хамтарч ажиллах болно.

Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргаж онлайн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэр эрхлэгч Таныг тус танилцуулга уулзалтад урьж байна.

Танилцуулга уулзалт Чингэлтэй дүүрэгт байрлах Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв /Сэлбэ дэд төв/-д2021 оны 11 сарын 11-ний өдрийн 11.00 цагт болох ба уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7018-7080, 8606-7888 утсаар авна уу.

Facebook: https://www.facebook.com/hismongolia



< Өмнөх 1 2 ... Дараагийн > 

(Бүгд 7 мэдээ)