Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40-р хороонд оршин суудаг эсвэл эдгээр хороодод бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгч бол

Нийслэлийн Засаг Даргын тамгын газар (НЗДТГ), Азийн хөгжлийн банк (АХБ), Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй техникийн туслалцааны "Ковид-19 цар тахлын үед УБ хотын гэр хорооллын БЖДҮ эрхлэгчдийг дэмжих нь" төслийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авах үр шим хүртэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлэх гэж байна.

Хэрэв та төслийн зорилтот хороод болох Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40-р хороонд оршин суудаг эсвэл эдгээр хороодын аль нэгт бичил, жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг бол дэмжлэгт хамрагдах сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм.

**Шаардлага:** Доорх холбоосоор орж асуумжийг бөглөн дагалдах материалуудыг хавсаргаж contact@bodhifinance.com хаягаар ирүүлнэ үү.

Асуумжийн холбоос:

https://forms.gle/6pfa7ydhnVAyz23x7

Хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 15 дотор

Хэрэв танд асуух зүйл байвал **88610011** дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

Танд амжилт хүсье!