ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2016.04.26 

1.    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь  Дүүргийн нутгийн захиргааны  ордны зураг, төсөв боловсруулахСХД/ЗҮ/А/87-01/ тоот ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 14-16 зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байхаас гадна уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

 ·         Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

·         Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

·         Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрлийн хуулбар;

·         Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/;

·         Жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт /Сүүлийн  2 жил ашигтай ажилласан байх- 2014, 2015 он/;

·         Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэхийг нотлох татварын цахим тайлангийн системээс авсан тодорхойлолт /Мэдүүлэг ирүүлэх өдрөөр өр төлбөргүй байх/

·         Харъяа нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт 

Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 

3.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 4-р сарын 26ы 08 цаг 30 минутаас 2016 оны 5-р сарын 05ы17 цаг 30 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 5-р сарын 05ы10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөУтас: 7000 0771

 

Харилцах албан тушаалтны нэр: С.Содгэрэл

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд