ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2016.05.17

      Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ГА/173/01/

      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил СХД/ГА/173/01/ тоот гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар сарын тушаалаар батлагдсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам-ын дагуу (www.e-procurement.mn)-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000/Тавин мянга/-н төгрөгийг www.meps.gov.mn-ээр банкны мерчантын системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн урилгыг нээлт болохоос 1 өдрийн өмнө бичгээр авсан байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: 2014, 2015 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь  100,0 сая төгрөгөөс багагүй байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна/ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно/.

·         Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2014, 2015 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай./Ашигтай ажилласан байх/

·         Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж нэг удаа 90,0/Ерэн сая/ төгрөгийн үнийн дүнтэй дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх

·         Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрчим хүчний яамны –Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын 03.2.1 заалт болон дүүнээс дээш

·         Тендерийн хамт 1 422 000 /Нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 10 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхар, 109 тоот өрөө.

Утас: 70000771

 

(2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр зарлагдсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил СХД/ГА/173/01/ тоот гэрэлтүүлгийн ажлыг цахим худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах болсныг мэдэгдье).

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд