ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Сонгинохайрхан дүүрэгнь тус дүүрэгт  2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Тохижилтын” ажлын хяналтын төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Тохижилтын” ажлын хяналтын төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулна.

2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

-       Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл, хувь хүний танилцуулга /хуулбарыг нотариатаар батлуулсан байх/

-       Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /нотлох баримтын хамт/

-       Зөвлөх хувь хүний чадавхийн талаарх мэдээлэл / ур чадварын мэдээлэл, туршлага/

3.    Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 05 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 10-ны 08-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 06 дугаар сарын 10-ы дотор ирүүлнэ үү.

 Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нэг давхарт 109 тоот

Утас: 70000717

Харилцах албан тушаалтны нэр: А.Айнур

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд