ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар 64-67 дугаар гудамж, 70 дугаар гудамжинд  гадна гэрэлтүүлгийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ГТБ/2014-А/110/02

 

Сонгинохайрхан дүүргийн  Засаг  даргын  Тамгын  Газраас  эрх  бүхий  тендерт  оролцогчдоос 

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар 64-67 дугаар гудамж, 70 дугаар гудамжинд  гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн Төрийн сан  200951009 тоот дансанд тушаана худалдан авч болно.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  /2012, 2013 оны борлуулалтын дундаж орлого нь 350 000 000 төгрөгөөс багагүй байна

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.

·         Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он

·         Сүүлийн хоѐр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 80 000 000 төгрөгийн өртөгтэй гэрэлтүүлгийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна

·         Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд: Эрчим хүчний яамны олгодог: Ажил үйлчилгээ  явуулах тусгай зөвшөөрөл болох 03.2 цахилгаан дамжуулах шугам,  дэд станцын угсралт, засварын 03.2.1  заалт болон түүнээс дээш

Тендерийн хамт: Тендерт оролцогч санал болгож байгаа тендерийн үнийхээ 1,6 хувиар тооцож  тендерийн баталгаа ирүүлнэ Энэхүү  баталгаа  нь  2014  оны 09 дүгээр  сарын 11–ний  өдрийг  хүртэл хүчинтэй байна

 

Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагаас өмнө Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 30ы өдрийн, 14.30 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.

 

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцохгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Айнур утас: 70000717

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд