Тендер шалгаруулалтын нэр: Автогрэйдер худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БХА/А123-01/ 

 

      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГазарт Автогрэйдер худалдан авах тухай СХД/БХА/А123-01/ тоот бараа нийлүүлэлтийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг / бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 100,000 /Нэг зуун мянга/-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

·         Борлуулалтын хэмжээ: 2015, 2016 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь  95,0 сая төгрөгөөс багагүй байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

 

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. /ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно/. Байгууллагын харилцах дансны хуулга нь тендер нээх хугацаагаар тасалбар болно.

 

·         Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. /Ашигтай ажилласан байх/

·         Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж нэг удаа 95,0 /Ерэн таван сая/ төгрөгийн үнийн дүнтэй дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх

·         Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардахгүй.

·         Тендерийн хамт 1,425,000 /Нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 10 минутанд  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхар, 109 тоот өрөө. Утас: 70000771

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд