ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулахажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ТА/А378-01/Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулах СХД/ТА/А378-01/тоот тохижилтийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил  2015, 2016, 2017 онуудын арифметик дундаж нь санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2016, 2017 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

            Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2016, 2017/ оны аль нэг жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100% -аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Тийм                                                              

Тендерийн баталгаа: 1 550 000/Нэг сая таван зуун тавин мянга/-н   төгрөг

           Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.  

            Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын  гудамж 4, Г-31 дүгээр байрны 1 дүгээр давхар, 102 тоот өрөөнд/цахимаар www.tender.gov.mn сайтанд/ нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Агарын  гудамж 4, Г-31 дүгээр байрны 1 дүгээр давхар, 102 тоот өрөө.

Утас: 7000 0771

Цахим хаяг: www.tender.gov.mn;  www.shd.mn

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд