ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018 оны 11 дугаар сарын 29-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ /СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 13 ДУГААР ХОРОО/ АЖИЛ
Тендер шалгаруулалтын дугаар:СХД/А/131/ЭМБ-01/ ТООТ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо/ СХД/А/131/ЭМБ-01/тоотажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагууэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000(тавин мянга)-нтөгрөгийг www.tender.gov.mnээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
· 2015, 2016, 2017 онуудад барилга барих, засварлах ажлын туршлагатай байх
· 2015, 2016, 2017 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй 3 давхараас дээш барилга доод тал нь нэг удаа барьжгүйцэтгэсэн байх
· 2015, 2016, 2017 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
· Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгтэй байна.
· 2015, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
Тендерийн хамт 130 000 000 /нэг зуун гучин сая/төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 12 дугаар сарын 31-ний 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717
Веб сайт: www.tender.gov.mn