1.    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 2013 онд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул  эдгээр ажлын зураг төсөв боловсруулах зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    “Хороодын иргэдийн ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд зориулагдсан барилгын  өргөтгөл, засвар, тохижилтийн ажлын зураг төсөв боловсруулах”  4 багц  ажил болно. Үүнд:

 

 

Багцын нэр Гэрээний дугаар Ажлын нэр
1 Багц 1 СХД/ЗҮ/ЗТ-01/ Сонгинохайрхан дүүргийн хороодод гүний худаг, булгийн тохижилтын ажлын зураг төсөв
2 Багц 2 СХД/ЗҮ/ЗТ-02/ Сонгинохайрхан дүүргийн хороодод явган хүний зам, гүүр, шат болон авто зам тавих, автобусны зогсоол тохижуулах ажлын зураг төсөв
3 Багц 3 СХД/ЗҮ/ЗТ-03/ Сонгинохайрхан дүүргийн хороодод нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг,  бичил цэцэрлэг байгуулах, тоглоомын талбай, сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн талбайн тохижилт, засварын ажлын зураг төсөв
4 Багц 4 СХД/ЗҮ/ЗТ-04/ Сонгинохайрхан дүүргийн хороодод усан сан барих, бусад засварын ажлын төсөв

 

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн  14-16 зүйлд заасан холбогдох шаардлагыг хангаж буйг болон уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг(нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.Үүнд:

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын  ерөнхий танилцуулга
  • Сүүлийн нэг жилийн буюу 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн, боловсруулсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нийтлэл, тэдгээрийг нотлох баримт болох гэрээ, гэрээ дүгнэсэн тэмдэглэл гэх мэт,
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл,
  • /Голлох зөвлөхүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын мэдээлэл/

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 0800-1700  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар 2013 оны 06 дугаар сарын 26 -ны өдрийн 1100  минутын дотор ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Үйлдвэрчний гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхар, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, 101 тоот өрөө, Утас: 7000 0717    

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд