Огноо: 2013.07.02

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар

давхрын өргөтгөлийг     “Иргэний танхим болгон засварлах” ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ИТЗ/01/

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 2 дугаар давхрын өргөтгөлийг “Иргэний танхим болгон засварлах” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100. 000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны 200951009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2011, 2012 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь  150 сая төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас ихгүй байх ба нотлох баримтаар баталгаажуулж ирүүлнэ.

ББСБ болон ХЗХ-ий тодорхойлолтыг хүчингүйд тооцно.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай тусгай зөвшөөрлүүд /2.1.1, 2.2.2 /

Тендерийн хамт 3,000,000 /Гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 09 цаг 30 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Үйлдвэрчний гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхар, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, 109 тоот өрөө, Утас: 7000 0717

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд