Огноо: 2015.07.17

Тендер шалгаруулалтын нэр: “СХД-н 21 дүгээр хорооны 74 дүгээр сургуулийн хашаанд гүний худаг барих, СХД-н 25 дугаар хорооны одонтын 24-84 тоотын хажууд гүний худаг барих, СХД-н 32 дугаар хорооны эмээлтийн баруун дэнжид гүний худаг барих ажил СХД/ББ/06

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 21 дүгээр хорооны 74 дүгээр сургуулийн хашаанд гүний худаг барих, 25 дугаар хорооны одонтын 24-84 тоотын хажууд гүний худаг барих, 32 дугаар хорооны эмээлтийн баруун дэнжид гүний худаг барих СХД/ББ/06 тоот барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /Зуун мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан данс, Худалдан авах ажиллагааны албаны 200 951 009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь  80,0 сая төгрөгөөс багагүй байна.

      Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:30,0/гуч /-н сая төгрөгөөс багагүй байх ба нотлох баримтаар баталгаажуулж ирүүлнэ. ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно.

      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2013, 2014 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.

      Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж нэг удаа санал болгож буй үнийн дүнтэй дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх

      Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм /шаардлагатай бүх зөвшөөрлүүд/

      Тендерийн хамт 1,326,000 /нэг сая гурван зуун хорин зургаан мянга/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, нэг давхар, 109 тоот өрөө, Утас: 7000 0771, Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер  Д.Жаргалмандах.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд