2018 ОНД ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТӨСВИЙН БУС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР ДАРААХ АЖЛУУД ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Хөрөнгө оруулагч байгууллагууд Азийн хөгжлийн банк, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Good neighbors, HAATZ, Жайка, Швейцарын хөгжлийн агентлаг, Тайваний хүүхэд гэр бүл дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Хөгжил дэх оролцооны төлөөх холбоо Жи Си Эс” ТББ, МҮХАҮТ,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг, Япон улсын Изүнокүни хот, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нартай байнгын холбоотой ажиллан, хамтран ажиллах санамж бичиг байгуулан, тэдний дэмжлэг хөрөнгө оруулалтаар төсвийн бус эх үүсвэрээр дараах ажлууд хэрэгжиж байна.

 

Үүнд:

1.     Австрийн засгийн газрын тусламжийн 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлын Сонгинохайрхан-дэд бүтэц төсөл Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК удирдлагын хурлаар орж техникийн нөхцөл авсан. Барилга хот байгуулалтын яамтай хамтран “Гэрэлтүүлэг үйлдвэрлэн нийлүүлэгч” шалгаруулах тендерийн бичиг баримтыг бэлтгэсэн байна. Одоогоор Сангийн яамнаас шууд гэрээ байгуулах эсвэл тендер зарлах эсэх талаар шийдвэрийг хүлээж байна.

2.     Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 37.0 сая ам долларын өртөг бүхий дүүргийн “Жишиг эмнэлгийн” барилгын ажил үргэлжилж байна.

3.     Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, 7 цэцэрлэг баригдахаар батлагдсан.

4.     Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 320.0 сая ам долларын өртөг бүхий Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил 45 хувьтай байна.

5.     БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 26 дугаар хороонд сургуулийн барилгын ажил эхэлсэн 20%-ийн гүйцэтгэлтэй байна.

6.     Япон улсын Өвсний үндэс төслийн хүрээнд 113.0 сая төгрөгийн өртгөөр 117 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

7.     Азийн хөгжлийн банкны тусламжаар 2.8 сая ам долларын өртөг бүхий “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь МОН-9189 төсөл” дүүргийн 6, 7 дугаар хорооны 300 өрхийг сайжруулсан нүхэн нойлтой болгохоор төлөвлөн хэрэгжиж байна. Одоогоор айлууд нойлынхоо нүхийг ухаж бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

8.     Канад улсын Вээлү санУИХ-ын гишүүн Х.Нямбаатар сангийн санхүүжилтээр 600.0 сая төгрөгийн өртөг бүхий 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг "Өгөөдэй Ази" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 90 хувьтай байна.

9.     “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь МОН-9189 төсөл”-ийг дүүргийн 6, 7 дугаар хорооны 300 айлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажил явагдаж байна.

10.  Ариун цэврийн байгууламж      9 дүгээр сургууль        Гүүд-Нейборс олон улсын байгууллага           150 сая.төг Сургуулийн эрүүл мэндийн нөхцөл сайжирна.  Хүүхдүүдийн дунд нойлын бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин, суулгалт өвчний тархац буурахад нөлөөлнө. Сургуулийн бүх нойлыг засварласан 100 хувьтай

 

11.  Компьютерын лаборатори       62 дугаар сургууль      Гүүд-Нейборс олон улсын байгууллага           120 сая.төг 20 иж бүрэн компьютер, 1  хувилагч бүхий лаборатори байгуулсан. 100 хувьтай

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд