НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

2015 ОНЫ ЭХНИЙ 9 ДҮГЭЭР САРЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Нэг. Төсвийн орлогын бүрдүүлэлтийн талаар

2015 оны эхний 3-рсарын төсвийн орлогын төлөвлөгөөгөөр 5.856.767,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 5.371.466,3 мянган төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 91.7 хувиар биелүүлсэн дүнтэй байна. /Хүснэгтийг хавсаргав./  Үүнд:

 
  • Үйл ажиллагааны орлогын албан татвар 410.937,4 мянган төгрөгөөр буюу 133.0 хувиар, Бууны татвар 107,4 мянган төгрөг буюу 102.0 хувиар, Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 126.423,5мянган төгрөгөөр буюу 137.0 хувиар, Хог хаягдал 203.466,4 мянган төгрөг буюу 115.0 хувиар  тус тус давж биелсэн дүнтэй байна.
  • Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар 39.601,3мянган төгрөгөөр буюу 83.1 хувиар,Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн орлого 37.100,5мянган төгрөгөөр буюу 36.0 хувиар, Хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 558.015,0 мянган төгрөгөөр буюу 57,3 хувиар, Хүү торгуулийн орлого 657.621,6 мянган төгрөгөөр буюу 44,5 хувиар тус тус тасарсан байна.
  • Төсөвт газрын өөрийн орлогод 176.013,6 мянган төгрөг, Ус рашаан ашигласны төлбөр 2.806,8 мянган төгрөг, бусад нэр заагдаагүй орлого 102.598,0 төгрөг тус тус төвлөрүүлсэн дүнтэй байна.

 

Төлөвлөгөө давж биелэгдэж буй орлогын төрлүүдийн хувьд:

  • Үйл ажиллагааны орлогын албантатварын хувьд  хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон гаалиар бараа импортлогч иргэдийн жилийн эцсийн тайлангаа тайлагнан татвараа төлсөн, төсвийн тухай хуулийн дагуу суутгагчийн хувь хүнд олгосон орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болсон нь тухайн орлого нэмэгдэх эх үүсвэр болсон.
  • Бууны албан татварын орлого нь нийт 946 иргэн бууны төрлөөр бүртгэлтэй байдаг. Үүнээс бууны татвараар 2015 оны эхний 9-н сарын байдлаар 471 иргэний 5.432,4 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Галт зэвсгийн тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж, бууны албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь тухайн орлого биелэхэд нөлөөлсөн гэж үзлээ.
  • Улсын тэмдэгтийн хураамжаар  2015 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 464.423,1 мянган  төгрөг оруулж төлөвлөгөө 137,4 хувьтай байна. Улсын тэмдэгтийн хураамжийн орлогоос Шүүхийн тэмдэгтийн хураамжаар төлсөн орлого буцах магадлалтай тул төлөвлөлт хийхэд хүндрэлтэй байдаг.

 

Төлөвлөгөө тасарч буй орлогын төрлүүдийн хувьд:

  • Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлөгчдийн буюу жижиг худалдаа эрхлэгч патентийн татвар төлөгчдийн тоо хэмжээ буурсан
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 20.899,5мянган төгрөгийн орлого оруулж 37.100,5 мянган төгрөгөөр төлөвлөгөө тасарч байна.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөртөлөхажахуй нэгж иргэдэд хяналт хийж төлбөр хураах ажлыг зохион байгуулсан боловч ихэнх төлбөр төлөгчид үйл ажиллагаа нь зогссон, ажиллахгүй байгаа шалтгаанаа Татварын хэлтэст албан бичгээр тайлбар ирүүлсэн байгаа. Үүнд: “Нарангол тоосго” ХХК, “Ялгуусан”ХХК, “Монгол керамик”ХХК, “Шинэ тоосго”ХХК –ууд одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээгүй, хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна гэсэн тайлбар ирүүлээд байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж буй аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх, ажлын хэсгийн удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар өмнөх онд 39,0 сая төгрөгийн татвар төлж байсан “Монголкерамик” ХХК, 6,0 сая төгрөг төлж байсан “Нарангол тоосго” ХХК, 4,5 сая төгрөг төлж байсан“Эрэл тоосго” ХХК-иудын үйл ажиллагаа нь 2015 онд зогссон  тул Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Нөөц АшигласныТөлбөрийг төлөх боломжгүй байна.Мөн 2015 оны 10 сарын 6,7-ны өдрүүдэд Нийслэлийн Аудитийн газрын даргын батласан удирдамжаарУул уурхайн нөхөн сэргээлтийн баталгаа, хөрөнгийн хууль тогтоожийн дагуу тооцож төвлөрүүлэх эсэх, төвлөрүүлсэн хөрөнгийг холбогдох хууль журамд заасны дагуу зарцуулсан эсэх, төв орон нутгийн захиргаа, мэргэжлийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг хуулиар хүлээсэн үүрэг хэрэгжиж буй эсэх талаар шалгалт хийв. Уг шалгалтын ажлын хэсэгт нийслэлийн Аудитын газрын аудитор, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, дүүргийн Мэргэжлийн хяналт, дэд бүтэц тохижилт хэлтэс, СТСХ-н мэргэжилтэнгүүд,Дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагч нарын  бүрдэлдэхүүн орж ажиллалаа.
  • Хүү торгуулийн орлогоор 2015 оны 9 сарын 30-ны байдлаар 440505,0 мянган төгрөгийн орлого оруулж 44,5 хувьтай төлөвлөгөө тасарч байгаа нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” гарсантай холбогдуулан хяналт шалгалтын ажлыг зогсоосон байгаа боловч татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа нь доголдсон, барилгын болон уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн  нэгж, иргэдийн орлого буурсан, төлбөр хийх чадвар муудсан зэрэг шалтгаан нь тухайн төрлийн орлого тасалдахад нөлөөлж байна. Нийт татварын баазад 1,3 тэрбумын хүү торгуулийн өр байгаагаас 800,0 сая төгрөгийн өр татварын хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ хийгдсэн, шүүх, хяналтын байгууллагад шилжүүлсэн, хүндрэлтэй өрийн нөхцөлд хамаарсан байгаа нь орлого бүрдүүлэх боломжид ихээхэн нөлөөлж байна. Үлдсэн боломж байгаа гэж тооцоолж байгаа 500,0 сая төгрөгийн өрийг барагдуулах ажлын хэсэг гарган байцаагч болгоноор хуваарилан шат дараалсан арга хэмжээ авч, барагдуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өр барагдуулах явцад УИХ дээр хэлэлцэгдэж байгаа өршөөлийн хуульд Захиргааны хариуцлагын зүйл заалт хамаарч хүү торгууль алданги хамрагдах эсэхэд татвар төлөгч нар хүлээлт үүсгэн татвар төлөхгүй байгаа нь татвар хураах процессд нөлөөлөн хүндрэл учруулж байна.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Татварын хяналт шалгалтын ажлыг зогсоосон учир хүү торгууль, алдангийн ногдол өсөхгүй зөвхөн өмнөх татварын өрбарагдуулах ажил хийгдэж байна.
  • Үл Хөдлөх Эд Хөрөнгө Борлуулсны Албан Татвараар 2015 оны 9-р дүгээр сарын 30-ны байдлаар   749.985,0 мянган төгрөгийн орлого оруулсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 414.395,1 мянган төгрөгөөр орлого буурсан байна. Энэ нь ААН, иргэдийн орон сууц худалдан авалт багассан, барилгын салбарын үйл ажиллагаа доголдсон, борлуулалт буурсантай холбогдолтой. 2014 оны 9-р сарын гүйцэтгэлээр 2325 аж ахуйн нэгж, иргэн татварт хамрагдсан бол 2015 оны 9 сарын гүйцэтгэлээр 1785 аж ахуйн нэгж, иргэн татварт хамрагдаж 540 татвар төлөгчөөр буурсан байгаа нь тухайн төрлийн татварын орлого буурах шалтгаан болсон байна. Энэ нь 2015 онд буюу үлдсэн хугацаанд орлогын тасалдал нөхөгдөх боломжгүй  байна..

 

Хоёр.2015онд Нийслэлийн төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийн талаар

2015 оны эхний 9 дүгээрсарын30-ны байдлаар нийслэлийн төсвөөс 3.830.105,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаас гүйцэтгэлээр 3.830.105,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн авсан.

Гурав. Орон нутгийн төсвийн зарцуулалт,өр авлагын талаар

2015 оны 3 дугаар улирлын байдлаар орон нутгийн төсвөөс 12.822.642,0 мянган төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 9.152.302,7 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгөөг 28.6 хувиар буюу 3.669.119,2 мянган төгрөгөөр хэмнэсэн  байна. /Хүснэгтийг хавсаргав. /

 Төсөвт зардлын гүйцэтгэлээс үзвэл:

·         Үндсэн цалин, нэмэгдэл урамшил, унаа хоолны хөнгөлөлт, НДШимтгэл, бичиг хэрэг, гэрэл цахилгаан, түлш халаалт, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл авах, эд хогшил худалдан авах, нормын хувцас зөөлөн эдлэл, урсгал засвар, төлбөр хураамж болон бусад зардал,мэдээлэл технологийн үйлчилгээ, зам талбайн цэвэрлэгээ,орон нутгийн нөөц хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сан, байрны түрээсийн зардал, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт, тохижилт, гадаад зочны зардал, нэг удаагийн тэтгэмж урамшуулал зэргийг зардлын зүйл тус бүрээр хэмнэгдсэн.

·         Орон нутгийн төсөвт байгууллагуудын хувьд ИТХ-ын ажлын алба 864.281,5мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 842.857,0 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 21.424,5 мянган төгрөгөөр, ЗДТГ нь 3.926.730,9 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 3.541.925,6  мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 384.805,3 мянган төгрөгөөр, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба нь 124.477,6 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 118.075,8 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 6.401,8 мянган төгрөгөөр, ахмадын хороо 53.681,1 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 49.479,0 мянган төгрөг гаргаж төлөвлөгдсөн зардлыг 4.202,1 мянган төгрөгөөр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв  нь 94.966,4 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 74.951,1 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 20.015,3 мянган төгрөгөөр, Худалдан авах ажиллагааны алба  нь 91.584,1 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 80.953,3 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 10.630,8 мянган төгрөгөөр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв  нь 125.585,9 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 105.775,3 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 19.810,6 мянган төгрөгөөр, Дотоод аудитын алба  нь 70.369,7 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 64573,2 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 5.796,5 мянган төгрөгөөр, Амралт цогцолборын газар нь149.089,0 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 68311,5 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 80.777,5 мянган төгрөгөөр, Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний зардалнь 3.506.602,0мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 2.921.965,7 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 584.636,3 мянган төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтын  зардал нь 3.648.852,6 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 1.116.835,6 мянган төгрөг гаргаж төлөвлөгдсөн зардлыг 2.532.017,0 мянган төгрөгөөр тус тус хэмнэсэн дүнтэй байна.

·         Усан спорт сургалтын төв нь 166.421,2 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 166.599,6 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 178,2 мянган төгрөгөөр хэтрүүлсэн байна.

 

2015 он3 дугаар улирлын байдлаар дүүргийн ИТХ-ын хүмүүсээс авах авлага 664,1 мянган төгрөг байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд төсвөөс төлөгдөх 7.912,4 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. Жаргалант тосгоны захирагчийн ажлын алба нь  Цалин хөлсний  зардал дээр 3.760,2 мянган төгрөгийн өглөг, ндш-ийн зардал дээр 4.152,2 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. /Хүснэгтийг хавсаргав. /

Хэмнэгдэж буй зардлын хувьд:

·         Улс орны эдийн засгийн байдал, үйл ажиллагааны үе шат, цаг хугацааны хамаарлаас  шалтгаалан төрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардлаас бусад бүх зардлын зүйлээр  хэмнэлттэй гарсан байна. Тухайлбал орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлээс шалтгаалсан санхүүжилтийн дутуу, Сангийн яамнаас цалинхөлс, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардлаас бусад бүх зардлын санхүүжих эрхийг хаасантай холбоотойгоор  хэмнэлт үүсэх болсон байна.

·         СХД-ийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн дүнгээр хэмнэж буй мэт харагдаж байгаа боловч байгууллага нэг бүрээр харвал дүүргийн ИТХ-ын ажлын алба нь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн спорт заалыг тохижуулах ажилд 16.000,0 мянган төгрөг, уралдаан тэмцээн, сургалт семинарын зардалд 5.928,7 мянган төгрөгийг зарцуулсанаас шалтгаалантөрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардлыг 22.287,6 мянган төгрөгөөр,ЗДТГ нь Засаг даргын орлогчийн орон тоо илүү ажиллаж байгаагаас шалтгаалан шатахууны зардлыг 2.205,4 мянган төгрөгөөр, гадаад арга хэмжээний зардал нь Япон улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулахтай холбогдон гадаад томилолтын зардлыг 8.036,9 мянган төгрөгөөр, цахилгаанаар халдаг хороод нэмэгдсэнээр халаалтын зардлыг 1.938,4 мянган төгрөгөөр,8 дугаар хороо  түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор байрны түрээсийн зардал 230,0 мянган төгрөгөөр,Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба гадаад томилолтын зардлыг 3.537,3 мянган төгрөгөөр, тээвэр шатахууны зардлыг 427,8 мянган төгрөгөөр, төрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардлыг 363,3 мянган төгрөгөөр,Ахмадын хороо гадаад томилолтын зардлыг 1.200,0 мянган төгрөгөөр, Худалдан авах ажиллагааны хэлтэс эд хогшил худалдан авах зардлыг 842,7 мянган төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 699,3 мянган төгрөгөөр, Усан спорт сургалтын төв эд хогшил худалдан авах зардлыг 7.154,9 мянган төгрөгөөр  тус тус хэтрүүлсэн байна.

 

2014 онд шинээр үүсгэн байгуулагдсан Амралт цогцолборын газар нь эхний 9 сарын байдлаар 34.813,4 мянган төгрөгийн өөрийн орлого төвлөрүүлэхээс 9.304,7 мянган төгрөгийн өөрийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 25.508,7 мянган төгрөгөөр тасалсан байна.

 

Дөрөв.2015 оны тусгай шилжүүлгийн орон нутгийн байгууллагын зарцуулалт,өр авлагын талаар

2015 оны эхний 3 дугаар улирлын байдлаар тусгай шилжүүлгийн байгууллагууд төсвөөс 39.824.515,9 мянган төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 39.615.230,0 мянган төгрөгийн зардал гаргаж батлагдсан төлөвлөгөөг 0,5 хувиар буюу  2.096.285,9 мянган төгрөгөөр хэмнэсэн байна. Зардлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг авч үзвэл төсвийн санхүүжилт 39.702.656,9 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 38.542.636,0 мянган төгрөг, үндсэн ба туслах үйл ажиллагааны  орлого121.859,0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 143.035,5 мянган төгрөг орсон байна. Төсөвт зардлын гүйцэтгэлээс үзвэл:

·Нийгмийн даатгалын шимтгэл, түлш халаалт, гэрэл цахилгаан, тээвэр шатахуун, шуудан холбоо, цэвэр бохир ус, ном хэвлэл худалдан авах зардал, нормын хувцас зөөлөн эдлэл, урлаг уран бүтээлийн зардал, хичээл практикийн зардал, эд хогшил худалдан авах зардал, урсгал засварын зардал, татвар төлбөр хураамж, хоол, үдийн цай, эм, биеийн тамирын уралдаан тэмцээн,  холбооны суваг ашигласны хөлс, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ,  нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлууд тус тус хэмнэгдсэн байна.

·2015 оны 3 дугаар улирлын байдлаар улсын төсвөөс төлөгдөх өр 222.854,7 мянган төгрөг байна..Төлөгдөх өрийн 3.686,1 мянган төгрөг буюу 1,6 хувь нь цалин хөлс, 7.607,0 мянган төгрөг буюу 3,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр, хоолны өр 3.686,7 мянган төгрөг буюу 1,7 хувь, түлш халаалтын өр 702,5 мянган төгрөг буюу  0,3 хувь, үдийн цайны өр 16.981,3 мянган төгрөг буюу 7,6 хувь, бусад зардлын өр /тэтгэвэрт гарах ажилтны тэтгэмж/ 190.291,1 мянган төгрөг буюу85,4хувь тус тус эзэлж байна. 

2015 оны эхний 3 дүгээр улиралд 4.072,3 мянган төгрөгийн  хүмүүсээс авах авлага  байна./ Хүснэгтийг хавсаргав. /

Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг улсын төсвийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд зардлыг санхүүжүүлэх дарааллыг тогтоож тэр хүрээнд төрийн сангаас төлбөр тооцоог гүйцэтгэх чиглэл барьж эрчимжүүлэн төсвөөс төлөх өрийг барагдуулах талаар анхааран ажиллаж байна. Зардлын гүйцэтгэлээс харахад зардлууд   хэмнэлттэй харагдаж байгаа боловч гүйцэтгэлээр тооцоход цалин хөлс болон тогтмол зардлууд дээр  222.954,7мянган төгрөгийн өглөг үүссэн байна. Энэхүү өглөгийг барагдуулахад анхаарч бусад зардлыг санхүүжүүлэхийг түр зогсоосноос хэмнэлттэй мэт харагдаж байна.

Өглөг үүсч байгаа шалтгааны хувьд:

Төсвийн төлөвлөлт, хувиарлалт, цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөл, салбарын онцлогтой байдал, Нийслэлийн салбарын байгууллагуудаас ирсэн төсвийн хуваарилалтын онцлогоос шалтгаалан боловсролын байгууллагын цалин хөлс тогтмол зардал хүрэлцэхгүй өр үүсэх хандлагатай байна. Мөн Сангийн яамнаас зардлуудыг хязгаарласантай холбоотойгоор өндөр насны тэтгэвэрт гарах ажиллагсадын тэтгэмжийн асуудал удааширч байгаатай холбоотойгоор 190.291,1 мянган төгрөгийн өглөг үүссэн байна.

Дүгнэлт,цаашид анхаарах зарим асуудлын талаар

Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний энэ чиглэлийн ажлуудыг хариуцдаг хэлтсүүдээс төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, зарлага санхүүжилтийг оновчтой гүйцэтгэх, өрийг барагдуулах, төсвийн тэнцлийг ханган биелүүлэх чиглэлээр тавьсан зорилтоо тухайн улирлын түвшинд ханган биелүүлэхэд анхааран ажилласан болно.2015 оны 3-р улирлын төсвийн гүйцэтгэлийн үр дүнг бататгах, төсвөөс төлөх өрийг барагдуулах чиглэлээр Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтсийн зүгээс цаашид дараахи чиглэлд анхааран ажиллах шаардлагатай байна. Үүнд:

1.Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх замаар төсвийн зарлага санхүүжилтийг хугацаанд нь гүйцэтгэж орон нутгийн төсөвт байгууллагуудын хэвийн жигд ажиллах нөхцөлийг хангах,төсвийг хэмнэх, орон нутгийн төсвийн байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2.Улс орны эдийн засгийн байдалтай уялдуулан зардлыг бууруулан санхүүжүүлэх

3.Төсвийн тодотгол хийж тасарч буй орлогуудыг хасч төлөвлөх

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд